sonin.mn
КАНАД. /ВВС/. 8000 гаруй хүний аминд хүрсэн газар хөдлөлтөөс хоёр долоо хоногийн дараа Балбын зүүн нутагт Эверестийн ойролцоо хүчтэй газар хөдлөлт боллоо.
Албаны хүмүүсийн хэлснээр, дахин газар хөдөлсний улмаас 48 хүн амь эрсдэж, 1000 гаруй хүн гэмтэж бэртжээ.
 
Сүүлийн газар хөдлөлт тус улсын Намче-Базар хотын ойролцоо болсон бөгөөд нийслэл Катманду хотод айж мэгдсэн хэдэн мянган оршин суугч гадаа гудамж талбайд гарсан байна.
 
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд болсон газар хөдлөлт 7.8 баллын хүчтэй байсан бол сүүлийнх 7.3 баллын хүчтэй байжээ.
 
Балбын цагаар мягмар гарагийн 12:35 цагт газар хөдөлсөн аж. Газар хөдлөлтийн голомт нь Катмандугаас зүүн тийш 76 орчим км зайтай, Хятадын хилийн ойролцоох хөдөө орон нутгийн бүсэд байжээ.
 
Газар хөдлөлтийн чичиргээн Энэтхэгийн хойд нутаг, Түвд болон Бангладешт мэдрэгдсэн байна.
 
Энэтхэгийн ДХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын Бихар мужид энэ газар хөдлөлтийн улмаас 16 хүн, Уттар-Прадеш мужид нэг хүн амь эрсэджээ. Түвдэд нэг хүн амь эрсэдсэн гэж Хятадын албаны хүмүүс мөн мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг