sonin.mn
2015 оны 1-р ээлжийн цэрэг татлага амжилттай явагдаж дууслаа. Цэрэг татлагын комиссын бүрэлдэхүүнд ХУД-ийн ЭМТ-өөс 20 эмч сувилагч оролцож,  үзлэг хийлээ. Цэрэг татлагаар цэргийн насны залуусын 89,7 нь заасан хугацаандаа үзлэгт ирж хамрагдсанаас 18,7% нь өвчтэй илэрсэн байна. Цэрэг татлага дээр сүүлийн үед ирсэн аппаратуудаас  ашиглаж үйл ажиллагаагаа явууллаа.
 
Цэрэг татлагын үеэр цэрэг татлагын байрны гадна талбайд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг нэг цэгээс зохион байгуулахад ӨЭМТөвүүдийг татан оролцууллаа.  Нийт 38 эмч, сувилагч оролцож, 252 хүнд сургалт сурталчилгаа хийж, 145 хүнд артерийн даралт, биеийн жин, 25 хүнд сахар тодорхойлон зөвөлгөө өгсөн ба 1 хүнд яаралтай тусламж үзүүллээ. 
 
Өвчтэй илэрсэн цэргийн үүрэгтний нэрсийг өрхийн болон нарийн мэргэжлийн эмч нарт хүлээлгэн өгч эрүүлжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж эхэллээ.
 
ХУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ