sonin.mn
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Шарын гол” ХК-ийн үйлдвэрийн талбайд энэ сарын 12-нд барилгын 3 давхраас 2 хүн унасан хэрэг гарчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч уг газарт очиход “Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын 4 давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилтан, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 23 настай эрэгтэй Ж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат 20 настай эрэгтэй Б нар унаж, иргэн Ж бетонд дарагдан газар дээрээ нас барсан байв.  Иргэн Б хүнд гэмтсэн байсныг  Шарын гол сумын эмнэлэгт хүргэжээ.
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг