“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж тодруулга авсан байна.
Энэ үеэр тус компанийн дэд захирал П.Бат-Эрдэнэ “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц “барих-ашиглах-шилжүүлэх” тусгай зөвшөөрлийг олгосон. Тус компани Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны 5 дугаар сард Солонгосын Самсунг СТ компанитай байгуулж, Чингис бондын 200 сая ам.долларын санхүүжилтээр ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ажлын явц 52 хувьтай байна.
Санхүүгийн зөвлөх BNP Paribas компанийн боловсруулсан санхүүгийн загварт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 1 тонн/км-ийн тээврийн тарифыг 3.3 цент буюу 64 төгрөгөөр тооцоход хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 12 жил байна. Энэ төмөр замын суурь бүтэц нь ашиглалтад орсон жилээсээ улсын төсөвт татвар төвлөрүүлэх бөгөөд татвар, зээл, зээлийн хүүгээс гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ноогдол ашиг өгөхөөр байгаа. Энэ нь жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэхээр хийсэн тооцоо юм.
Дээрх 225 км төмөр замыг дотоодын санхүүжилт буюу зардлын 40 хувийг нь Чингис бондын 400 сая ам.доллар, гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр 60 хувь буюу 600 сая орчим ам.доллар, нийтдээ 970 сая ам.долларын өртгөөр барихаар төлөвлөгдсөн. Гадаадын банк, санхүүгийн байгууллагын урт хугацаатай зээлээр хэрэгжих 60 хувийн санхүүжилтийг хийх боломжтой гэдгээ Корея ЭКСИМ, Корея хөгжлийн банk, Европын сэргээн босголтын банк, PNB Paribas банкууд илэрхийлсэн.
Мөн Япон улсын “Nippon Koei” компани Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын зураг төслийг боловсруулж хүлээлгэн өгсөн” гэдгийг мэдэгджээ.
“Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын асуудлыг бүрэн хариуцаж ажлаа эхлүүлсэн байтал дээрх санхүүжилтийг зогсоож, Таван толгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч нарт Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг 30 жилээр өгөхөөр болсон нь тодорхойгүй байна.
2014 оны 9 дүгээр сарын 1-нд зарлаж урилга илгээсэн тендерт 7 шалгуур үзүүлэлт оруулсны 6-д нь“Хөрөнгө оруулагчид эхний ээлжинд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах, ашиглалтад оруулснаас хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд өгөх” гэж заасан байна.
Тиймээс өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулаад 25 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын цэвэр ашиг олох боломжтой төмөр замыг яагаад тендерийн шалгуурт оруулах болсон тайлбарыг Засгийн газраас тодруулах ёстой гэж үзэж буйгаа ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг илэрхийллээ.
Сэтгэгдэл0
150M$ urgui zarj idsen bgaa shuu!!!
зөв зөв өөрсдөө хийсэн хийж байгаа зүйлийг заавал гадныханд л өгчүүл сайн сайхан болчино гэж ярьж худлаа тархи угаахаа болтосой монгл хүн гартай хөлтэй тархитай толгойтой чадна хийж ирсэн хийх ч болно. гадны гар хөл бологсодын ухуулга ёурталчилгаа хэрээс хэтэрч байна арай арай
sain bna
Чи засрахгуй худалч юмаа ,замын 2- н хадааг чи яаж аллаа, одоо улсыг алхан
oorsdoo sanaachlagaa gartaa awah ni hamgiin zow!L.ERDENECHIMEG GISHVVND BAYAR HVRGIE ,tosliin bvh tomor zamaa 100% omchilj,esmshih heregtei
Чингис бондыг ихэнхийг Женко Баттулга аваад Монголын төмөр зам компани гэдэг хульх компанитай нтйлж идээд дуусжээ, Зам бариагүй жаахан шороо овоолсон байна лээ, Тийм шороог өвоолоход зөвхөн 1 сая доллар хангалттай
Женкод хүрэх луйварчин Монголд байхгүй.17 чингэлэг техникийн хортой спиртыг хууль бусаар оруулж ирж МАФ-ын үйл ажиллагаа явуулж ард түмнээ хордуулж байж санхүүгийхээ эх үүсвэрийг болгоод зогсоогүй МАФ-уудын заламгайлсан эцэг ЖЕНКО-г өөрийн үзэл санаа, үйл хөдлөлийн билиг тэмдэг болгон компаниа ЖЕНКО хэмээн нэрлэсэн. Чухам энэ үед л "өвгөнтийн хөндий" нэртэй архичидын лагер үүсч маш олон хүн хортой архинд хордож үхэж байлаа. Дараад нь Баян гол зочид буудал,Мах комбинат, Талх чихэр,Гурилын үйлдвэр,УБ банк гээд улс орны аль өнгөтэй өөдтэй болгоныг үнэгүйдүүлж, санхүүгийн махинаци, хулгай, луйврын аргаар өөрийн болгосон.Нүүрсний замыг 8жил саатуулж монголын нүүрсний өрсөлдөх чадварыг зориуд унагаж Оросын нүүрсэнд давуу байдал олгосон.Энэ хугацаанд Оросууд Транссибирийн ТЗ-аас 200гаруйхан зайтай газар 2том коксжих нүүрсний уурхай ашиглалтад оруулсан, одоо ТЗ-аа тавьж байна. Женко одоо дөнгөж хөл дээрээ зогч эхэлж байгаа Монголын хөдөө аж ахуйг хөнөөх бас нэг хорлонтой үйл ажиллагаа явуулж эхлэв. Оросоос будаа оруулж ирж үндэсний тариаланчдаа дампууруулах бодлого явуулж байна.Бага боловсролтой Баттулга өөрөө хийж бүтээх чадваргүй харин хор найруулж өрсөлдөгчдөө татаж унагах замыг сонгодог.Энэ нь МУ-ын Үндэсний аюулгүй байдалд маш хортойгоор нөлөөлж байна.

Их ХУРЛЫН ШУЛМАС ЧИ МОНГОЛЫН АРД ТУМНИЙГ ХУЛХИНЫ ЭМЭЭР ХОРДУУЛЖ АЛЖ ХИЧНЭЭН ХУН ИДСЭН БЭ? Чиний ЦАРАЙ БИ ШУЛМАС БАЙНА ГЭЖ ХЭЛДЭГ
яагаад улс орныхөө төлөө ажиллаж байхад ингэж гутаах оролдлого хийдэг байнаа. Амжилт хүсье. энэ амьдралдаа юү ч хийж бүтээгээгүй ядуу ахуйтай нэг сайхан ном ч уншиж үзээгүй атаатай харанхуй нөхдийн үгийг үл тоо
Монголыг торийн омчийн компаниуд л аварна. Луйварчин МCS мэтийн олигархиуд бол баялгийг нь гадныханд зарж хувиа л бодно. Ухаа худагаас ард тумэнд юу наалдав юу ч наалдаагуй.Зээлэндээ баригдсан орний тулам шуналынуут. Одоо бур давараад Таван толгойг тэр чигээр нь авахаар дайрч байна. Тэгэхэд ЭрдэнэсТТ ард тумэнд олгосон 21 мянгын асуудлыг нуруун дээрээ уурээд цаана нь ашигтай ажилладаг. Таван толгойг торийн мэдэлд ард тумний хатуу хяналтын дор ашиглая.Улс орны ЭЗ -г Эрдэнэт, Томор зам, ЭрдэнэсТТ гэх мэт торийн компаниуд л авч явдаг болохоос олгиархуудын компаниуд авч явдаггуй харин ч баялгийг нь залгидаг юм. МОНГОЛЧУУД нуурсээ олборлож чадна, тээвэрлэж чадна, бас борлуулж чадна, энд МСS мэтийн ченжуудийн хэрэг байхгуй шуу. Цаашилбал Монголын баялгийг лиценз гэдэг цаасаар ашиглаж маш их ашиг олж байгаа гадна дотны компаниудаас авах толборийг хангалттай нэмэх хэрэгтэй. Яагаад тэд хэт их ашиг олоод улс орон хоосрох естой юм бэ? Энд зарчимын алдаа байна аа. Хангалттай толбор оногдуулаад толохгуй бол зогсоодог болгое. Баялаг нь байж л байг л дээ. Заавал хэдхэн хувийн компаниуд торд эдийн засгийн дэм болж чадахгуй байж хувьдаа ард тумний баялгийг залгисаар л байна. Энэ асуудлыг л зов хуульчлаад л хатуу хяналттай болгоход л манай улс босоод ирнэ дээ.Алийн болгон замбараагуй явах юм бэ? Гуравхан сая хунийг ийм их баялгаар хангалттай сайхан ажиллуулж амьдруулах боломжийг хэдхэн хувиа хичээгчдийн харалган шуналаар солиод байх юм даа. Гишууд ээ, Еронхийлогчоо, Еронхий сайд аа арай л оороор харья аа, нудээ нээгээд ...