sonin.mn
Улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 77.3 хувь буюу 16.6 сая эх мал төллөжээ.Үүнээс 16.3 сая төл буюу 39.7 мянган ботго, 276.6 мянган унага, 625.2 мянган тугал, 8.3 сая хурга, 7.1 сая ишиг хүлээн аваад байна.
Мал төллөлт өмнөх долоо хоногоос 1.4 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.0 хувьтай байгааг ХХААЯ-наас мэдээллээ. Харин энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг, 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. 
 
Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс, 287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, 7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж, 16.6 хувийн явцтай байна. 
Үр тариаг энэ сарын 25-ны дотор, төмсийг 10-25-ны хооронд, бусад таримлыг 6 дугаар сарын 5-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөжээ.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг