sonin.mn
КАРАЧИ. /ВВС/. Пакистаны Карачи хотод лалын шиитүүдийг тээвэрлэж явсан автобус руу буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдсаны улмааас 40 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархаджээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, мотоциклтой халдагчид автобусыг зогсоож, нүдэндээ өртсөн зорчигч бүрийг буудсан байна.
 
Зургаан зэвсэгт этгээд автобус руу халдсан гэж цагдаагийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдлээ.
 
Пакистаны үндэстний цөөнх шиитүүд лалын суннит босогчдын бүлэглэлүүдийн шашны сэдэлтэй халдлагуудын бай байнга болсоор байна.
 
Г.Доржханд
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг