sonin.mn
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У-г хүлээн авч уулзав.
 
Тэрээр ДЭМБ эрүүл мэнд болон хил, хорио цээрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хамтарч ажиллан мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, санхүүгийн туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
 
Цаашид “Эрүүл ахуй, тархвар судлаачдын үндэсний гуравдугаар зөвлөгөөн”, Ханх-Мондын боомтод халдварт өвчний үед авах хариу арга хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулах, улсын байцаагчдыг бүс нутгийн сургалтад хамруулах, Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтын чадавхийг бэхжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх, хилээр нэвтрүүлж байгаа хүнс, бусад бараа, бүтээгдэхүүний эрсдлийн  задлан шинжилгээ хийх аргачлал боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гэв.
 
Дээрх саналуудыг хэрэгжүүлэх боломжтой гэдгээ суурин төлөөлөгч Су Нюунт У хэлээд Мэргэжлийн хяналтын байгууллага харилцаа, хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгч, аливаа асуудалд түргэн шуурхай хандан, үр дүнтэй  ажилладаг гэдгийг онцоллоо.