sonin.mn
ТОКИО. /ВВС/. Японы автомашины эд анги үйлдвэрлэгч “Таката” корпораци автоматаар хийлэгддэг хамгаалалтын дэрийг хийхдээ алдаа гаргасны улмаас тус улсын автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд болох “Тоёота” болон “Ниссан” нийтдээ 6.5 сая машинаа эргүүлэн татаж байна.
“Тоёота”-гийн мэдэгдсэнээр, тус компани 2003 оны гуравдугар сараас 2007 оны 11 дүгээр сарын хооронд үйлдвэрлэсэн  яг таван сая машинаа, тэдгээрийн дотор “Королла”, “Витз” болон бусад загварын машинаа эргүүлэн татжээ.
 
“Ниссан” компани мөн адил асуудлын улмаас 1.56 сая орчим машинаа эргүүлэн татаж байна.
 
Аюулгүй байдлын үүднээс шалгах зорилгоор машинуудаа татаж байгаа бөгөөд энэ асуудлын улмаас ямар нэгэн осол гарсан, хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй гэж тус хоёр компани мэдэгдлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг