sonin.mn
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо.
Холбогдох хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж саналыг нууцаар хураан олонхийн санал авсан хүнийг сонгодог. Мөн Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болохоор Үндсэн хуульд заажээ. Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн даргын сонгуулийн нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дийлэнх олонхийн саналыг гишүүн Жүгнээгийн Амарсанаа авч, улмаар Үндсэн хуулийн цэцийн даргаар дахин сонгогдлоо. Тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор бөгөөд хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэрэгтэй, Монгол Улсын гавьяат хуульч юм.
 
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг