sonin.mn
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 15-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
 
Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам /
Хөрөнгө бүртгэлээс хасах тухай
Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай / Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ /
Нийслэлийн өмч хувьчлах комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний жагсаалт батлах тухай
Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн товыг зарлах тухай
Журам батлах тухай / Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үй ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам /
Журам батлах тухай / Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам /
Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.