Шулуухан хэлэхэд Монголчууд бидний амьдралд баярлаад байх юм үнэхээр харагдахгүй байна. “Нарантуул”-аас эхлээд томоохон худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчид өрөнд орцгоож, түрээсийнхээ мөнгөө төлж дийлэхгүй болсон худалдаачид лангуугаа буцаан өгцгөөж байна. Нэг хонины махыг бүтэн дөрвөн хоног зарж байгаа талаар махны худалдагчид ярихдаа толгой сэгсэрцгээж байна. Ард түмэн худалдан авах чадваргүй болж байгаа нь улс мөнгөний хомсдолд орж байгаагийн хамгийн тодорхой үзүүлэлт.
Гэтэл 2017 оноос манай улс Чингис бондын өрийн 500 сая ам долларыг эргэн төлж эхэлнэ. Тэр үед Грекийн араас орохгүй гэсэн баталгаа харагдахгүй болж байна. Учир нь яг энэ өдрүүдэд ОУВС, Европын Холбооны Төв Банкинд Грек улс ойр ойрхон асар их өр зайлшгүй төлөхгүй бол “дампуурал”-аа зарлахаас өөр ямар ч аргагүй болоод байгааг Европын Холбооны санхүү эдийн засгийн асуудал хариуцсан Еврокомиссар, Пьер Москович “Financial times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан тухай Улаанбаатарын “Bloomberg” телевиз мэдээлэв.
Европын Холбооны санхүү эдийн засгийн асуудал хариуцсан Еврокомиссар, Пьер Московичийн хэлснээр Грек улс ОУВС, Европын холбооны Төв банкинд энэ сарын 12 буюу өнгөрсөн мягмар гарагт 744.9 сая евро, зургаадугаар сарын 5-нд 297.9 сая евро, 12-нд 335.2 сая евро, 16-нд 558.7 сая евро, 19-нд 335.6 сая евро, мөн зургаадугаар сарын 19-нд 85.4 сая евро зайлшгүй төлөхгүй бол Грек улс гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, гарцаагүй дампуурлаа зарлахаас өөр аргагүй гэдгийг АНУ-ын Санхүү эдийн засгийн яамны сайд Жек Льюг ч анхааруулжээ.
Гэтэл бид Оюутолгой, Тавантолгойнхоо учрыг олж чадахгүй, гадныханд алдахын өмнөхөн сууцгааж байгаа.
Харин манай дарга нар аанай гадагшаа нисчгээсээр л. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад энэ сарын 20-21-ны өдрүүдэд айлчилж, Токио хотноо зохион байгуулагдах Олон улсын хуралд оролцох зар түгэв. Тэрээр зүгээр нэг хуралдахгүй Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах талаар ч эх сурвалжууд мэдээлэв. Тэгвэл төрийн тэргүүний айлчлалтай зэрэгцээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийх тухай мэдээлэл цацагдав. Товчхондоо 2015 оны эхний таван сард багтаад Монгол Улсын төрийн гурван өндөрлөг арлын Японыг айлчлалаар дарж байгаа нь энэ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд “Bloomberg” телевизэд ярилцлага өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын Рио Тинтотой хийх хэлэлцээр энэ долоо хоногт дуусна” гээд мэдэгдчихсэн. Уржигдраас эхлээд “Рио Тинтотой учраа ололцох” үүргийг “Эрдэнэс Монгол” ХХК-ны Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ны Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар Ерөнхий сайдаас авсан гэх “бор шувуу” нисч эхлээд байгаа. Хэрвээ дээрх хоёр захирал “татгалзах аргагүй үүрэг” авсан нь үнэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлээд байсан далд уурхайд шаардагдана гээд байгаа 5.4 тэрбум ам. доллараар Оюутолгойгоо барьцаанд тавьж алдчихаад, нэг жаахан уужуухан амьсгаа авах нь тодорхой болж байх шиг. Магадгүй Ерөнхий сайд маань тэр тухай “маш нууц” мэдээ сонсчихоод Арабын нэгдсэн Эмират руу нисч одох биз.
Тэгтэл манай төрийн томчуудын ээлжилсэн айлчлал завсарлахгүй нь тодорхой болж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх зургаадугаар сард Франц улсад айлчлал хийхээр төлөвлөж, зургаадугаар сарын 11-12-нд Францад өнжих нь тодорхой болов.
Товчхондоо манай дарга нар хилийн дээс даван ээлжлэн нисээд л байна, буцаж ирээд тун удалгүй эргээд л нисээд байна. Харин богцондоо ямар ганзагалаатай ирж, тэр нь Монголчуудад ямар өгөөж, ашиг тус өгдөг нь төдийлөн ойлгомжгүй.
Японд очоод хамгийн сүүлийн үеийн эмнэлэг бариулахаар боллоо л гэсэн. Гэтэл өнөөх нь өнөөдөр цаасан дээр л сүндэрлээстэй байгаа. Ер нь л дарга нарын айлчлалын үед гарын үсэг зуралцсан ч ажил хэрэг болж амжаагүй олон ажил бий.
Харин Ерөнхий сайдыг Арабын нэгдсэн Эмират ниссэн хойгуур байдал хурцдаж УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү тэргүүтэй хэсэг тэрслүү нөхөд түүнийг огцруулах үндэслэлээ нэг нэгэнгүй бичээд УИХ-ын даргад өргөн барих нь тодорхой болж байна.
Түүнийг буруутгаж байгаа гол үндэслэл нь Оюутолгой, Тавантолгойд дураараа авирласан, ОУВС-аас аргаа барсан улсад үзүүлдэг “Стэнд Бай” хөтөлбөрт багтахаар зүтгэх болсон гэсэн хэдэн гол “дутагдал”-ыг нөгөөдүүл нь олж хараад байгаа. Гэтэл бодит амьдрал дээр Ч.Сайханбилэгийг огцруулаад ч мөддөө сайжрахгүй, нэг ёсондоо урам сэргэхээр гялтайх мэдээлэл ширхэг ч дуулдахгүй байгаатай Монголчууд бид эвлэрч эхлээд байна.
Тун олиггүй, зүрх үхмээр тоо баримтын зах зухаас дурдвал энэ оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 9.7 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 198.7 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурч. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 498.3 тэрбум төгрөг буюу тав орчим хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 734.9 тэрбум төгрөг болж өнгөрсөн гуравдугаар сараас 32.1 тэрбум төгрөгөөр буурсан.
Аж ахуй нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны дөрөвдүгээр сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж. Энэ нь өмнөх сарынхаас 26.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 559 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 587.8 тэрбум төгрөг хүрч, өмнөх сарынхаас 28.1 тэрбум төгрөг буюу таван хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 288.8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар өссөн байгаа юм.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч.Татварын нийт орлого 2014 оны дөрөвдүгээр сарынхаас 38.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 115.0 тэрбум төгрөг буюу 27.6 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 17.0 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 33.9 мянган болж өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд нэгдүгээр улиралд ажилгүй 88.6 мянган иргэн байгаагийн 53.6 мянган буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 35 мянган буюу 39.5 хувь нь эмэгтэйчүүд эзэлжээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 35.5 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна. Байдал үнэндээ тун базаахгүй болж байна. Товчхондоо “Грекийн араас алхаад марш” болоход ойртсоор л.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
MUU YUM MUU AAR DUUSDAG JAM TEI
Сайн мэдээ. Оюутолгойн хэлэлцээр шийдэгдсэн тул $-ийн ханш огцом буурч 4 тэрбум доллар монголд орж ирэхээр боллоо. Юун Грек вэ? Одоо жинхэнээсээ азийн чоно болон дүүлэн үсэрнэ.
ORCHIN UYE IIN DELHEE D MEDLEGGUI HUMUS TOR BARAH BOLOMJIGUI , GAMSHIG BOLNOO
Уг нь С.Баярыг дүүжлэн алах ёстой. Дараа нь хэнийг дүүжлэх вэ гэж байхад Сайханбилэг би гээд хашгираад С.Баярцогтынхоо өмнүүр орж байдаг мөн ч тэнэг хүн юм даа.
Хардалт сэрдэлтээр хоолоо хийгсэд олширсон, харалганаар дагаж чарлагсад үржсэн болохоор үргээд явахаар нь бид, үймэж шуугихгүйгээр үхрээ лалагнуулах л үлдэх вий дээ?
ARDCHILAL MANDAJ MONGOL SONOJ ULGER DUUSLAA.
За даа. Товчхондоо тйим л юм болоод бн. Ардчилагчидыг бүгдийг нь тонилгох юмсан.
Уул уурхайгүй бол монгол улс хэн ч биш, юу ч биш гэдгийг сүүлийн үеийн эдийн засгийн амьдрал тод томруун харуулж байна. Амьдралын энэ эгэл үнэнийг монголчууд бүгдээрээ одоо ойлгож хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болсон. Сүүлийн хорин жилд монгол орон яаж танигдахгүй болтлоо өөрчлөгдөв? Монгол орон жилээр бус сараар, сараар бус өдрөөр өөрчлөгдөн шинэчлэгдсээр ирсэн. Бид замынхаа дөнгөж гараан дээр байна. Бусад улс орнуудын 200-300 жил туулсан замыг 20-30 жил туулах гэж чардайж байна шүү дээ. Энэ амжилтаараа бид бахархах ёстой. Грекийн хямрал ч гэх шиг. Больж үз наад тэнэг тархи угаалтаа. Ийм утгагүй зүйрлэл хэнд хэрэгтэй, ямар ашигтай гэж? Монгол орныг 70 жил ЗХУ хөрөнгө мөнгөөр угжсан. Угжнаасаа салмагцаа л монгол орон элгээрээ мөлхсөн. Өнгөрсөн 20 жил өрнөдийн хөрөнгө оруулалт монголыг угжсан. Угжнаасаа салаад эхэлмэгцээ л дахиад элгээрээ мөлхөөд эхэлж байна. Гаднынхан монголчуудыг угжаад байна уу, монголчууд гадныхныг угжаад байна уу гэдгийг дахиад бодоод үзээрэй. Сүүлийн жилүүдэд монголд бий болсон энэ асар их бүтээн байгуулалтууд хаанаас яаж бий болов гэдгийг дахиад сайн бод. Яг үнэндээ, гадныхан монголчуудыг мөлжиж байна гэсэн ор үндэсгүй, ямар ч тоо баримтгүй хоосон хатгаасаар (оросуудын явуулга) монголчууд хямарч байна. Энэ бол зохиомол хямрал. Үүнийг засах маш амархан. Өрнөдийн хөрөнгө оруулагчид бол монголчуудын түнш мөн, тэдэнтэй урт хугацаагаар хамтран ажиллах нь монгол орныг өрөнд оруулж, монголчуудыг сүйрүүлж хохироож байгаа асуудал огт биш гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх асуудал. Ингээд л асуудлаа шийдчихэвэл манай хөгжил цаашаа эрчээ алдахгүй үргэлжилнэ. Энэ төслүүдээ цааш үргэлжлүүлэхэд л хангалттай. Өөр ямар ч хямрал байхгүй. Грек бол бидэнд ёстой падгүй. Харин оросууд грекчүүдийг хооронд нь талцуулж хямраасан гашуун түүхийг бид энд давтахгүй байх нь л чухал. Өрнөдийнхөн грекчүүдийг мөлжиж байна ч билүү, дааж давшгүй өрөнд орууллаа ч билүү, нэг тиймэрхүү тархи угаалтыг оросууд грект амжилттай хийсэн. Харин Монгол бол Грек биш. Оросууд бол яршиг л байна.
Энэ дээр нэг эргүү их хуцваа. Чи муу нохойн гөлөг минь тэгвэл тэр Америк баруундаа очоод турж үх л дээ чи муу. Харин бид Монголчууд Грекийн араас орж 100 орчим гэр бүлүүд Монголын баялгаар хагартлаа баяжиж байгаа нь гашуун үнэн шүү. Энэ муусайн дээрэмчидтэй тэмцэх цаг болж. Дээр нь энэ дээрх шиг тэдний бууны нохойнуудыг урж тасчиж хаях цаг болж байна
Хардалт сэрдэлтээр хоолоо хийгсэд олширсон, харалганаар дагаж чарлагсад үржсэн болохоор үргээд явахаар нь бид, үймэж шуугихгүйгээр үхрээ лалагнуулах л үлдэх вий дээ?
Монголд оронд өнөөдөр юу байна? Мал байна уу? Байна. Газар байна уу? Байна. Хүн байна уу? Байна. Машин техник байна уу? Байна? Үйлдвэр аж ахуйн нэгжүүд байна уу? Байна. Банк санхүү байна уу? Байна. Юм бүхэн байр байрандаа. Өмнө ямар байсан, одоо ч хэвээрээ. Харин ЦОРЫН ГАНЦ ЗҮЙЛ үгүйлэгдэж байна. Энэ бол гаднын хөрөнгө оруулалт. Бусад нь бүгд бидэнд байна. Хөрөнгө оруулалт бол ИТГЭЛ гэх нэртэй асар үнэт баялаг юм. Энэ бол ямар ч мөнгөөр үл хэмжигдэх хязгааргүй их баялаг болой. Уул уурхайн салбарын гол онцлог бол их хэмжээний мөнгө багахан газар дээр төвлөрч нягтардаг явдал юм. Ийм их нягтрал эдийн засгийн өөр ямар ч салбарт бараг байхгүй болов уу. Ийм өндөр нягтрал, төвлөрөл бол мөхөл сүйрэл, ялзрал нуралт огт биш, харин ч эсрэгээрээ энэ бол хөгжил дэвшил, сэргэн мандалт мөн болой. Хэсэгхэн хүн хагартлаа баяжаад бусад нь турж үхэж байна гэдэг худал үлгэрт бүү итгэ. ОюуТолгой, Таван Толгой мэтийн ордуудад оруулж буй хөрөнгө мөнгө бол РиоТинто, Айванхоу майнз мэтийн компаниудын мөнгө биш, энэ бол банк санхүүгийн байгууллагуудад хадгалуулсан америк англи, австрали, япон зэрэг орнуудын сая сая хадгаламж эзэмшигчдийн мөнгө болой. Энэ их мөнгийг хэдхэн хүн хувьдаа завшиж байна гэдэг худал ярианд нь бүү үнэмш. Монгол орныг хорлох гэсэн дайснуудын хорон үгэнд бүү хуурт. Үнэн ямагт ялна гэдэгт итгэ.
bitgii end ulin hutsaad bai!!!!!!! gej olon hvn chamd helsen shvv!!!!!!muu yankuudiin aliig doloogch mini!!!!!!! odoo barzgar Baabar ta 2-g" magadgvi chi ter barzgar nohoi ch baih" tooj sonsoh ,unshih ,demjih hvn baihgvi!!!!!!!! demjih ni baitugai ta nariig ene ard tvmen deed zergeer vzen yadaj ali hediin tsaaziin yal onooson!!!!!!!! harin ta nariin odoo chad hiilgeed!!!!!!! hvvren deer chin Mongoliin ard tvmen bid tahz ergeh bolnoo!!!!!!!!!!
uul uurhaigaas het hamaaraltai bh etsest ni iim ur dund hurdeg gedegiig gezee oilgoh duhnuud yum bol doo.
baylag nuteehguigeer uhna tunhunu geed nemergui ee deer ni iim halamjiin bodlogo yavuulaad buur dampuurna. undsen huulidaa oorchlolt oruulahgui bol stag ueteigee hul niiluulehed tun hund bolood bna erguu dagznuudaa.
yatsan petkanuud tur zasagt bna aa heleh ug alga!!!! zok...zok...zok..
uul uurhaigaas olson orlogoo tusuvt tusgahgui tusdaa san bguulaad yav l daa. stuglarsan mungiig ni halamjind taviad tuuchilgui ireeduig chiglesen buteen baiguulaltand hurung oruulalt hiih heregtei bna gedegiig yaj oilguulah boovon tolgoilson dagznuud vee!!!
Хардалт сэрдэлтээр хоолоо хийгсэд олширсон, харалганаар дагаж чарлагсад үржсэн болохоор үргээд явахаар нь бид, үймэж шуугихгүйгээр үхрээ лалагнуулах л үлдэх вий дээ?
177 таны бичсэн болгон хувын өмч шүү?Солиороод байгаарай!!! Би үйлдвэрээ хаанахын хэнд зарах нь чамд ч хамаагүй монголдч хамаагүй би уурхайгаа зарах нь хэндч хамаагүй!!Эцэсдээ монгол юу юм бэ??Ийм байдлыг наад Элбэгдорж гээч ардчилагч чинь хэрэгжүүлээд хоослоод дууслаа!Монголд үнэн гээч үгүй болсон.Монгол тэр дундаа Улаанбаатар өөрчилөгдсөн үү гэвэл өөрчилөгджээ.Харамсалтай нь дандаа хувийн өмч.Хувийн өмчөө хүн яажч болно.Дэлэблээд шороо болгосонч улс хууль яажч чадахгүй биздээ??Уучилаарай миний бодол улс үйлдвэр аж ахуйдаа ард түмнээ ажиллуулж тэднийхээ амьдралыг тэтгэж байх учиртай түүнээсээ хуримтлал үүсгэж эрүүл мэнд болоод боловсролд зарцуулах ёстой гэсэн ойлголттой байна.Түүнээс төр нь татвар тусламж зээлэнд дээр дэнжигнээд эрх тушаалтай урвагчид замаас нь саагаад байвал чи ч маргааш харийн хуулинд захирагдаад миний төлөө бидний төлөө татвараа төлөхгүй бусдын төлөө болчихгээд байнаа!Ардчилсан дотоодын дайснууд нуугаад яаж ийгээд сонгууль хүрэгчих гэж зовж байгааг та дэмжээд холдохгүй!Үнэн юм гэдэг хэзээч тэрл янзаараа байдаг гэж хөгшчүүд хэлцдэг.Улс орон маань ингэж дордох ёсгүй!!Ардчилсан бөгөөд уравсан дотоодын дайснуудаас болж хүнд өвчинд нэрвэгдэхтэй адил үхэл сэхэлийн дэнсэнд жигнүүлж байхад худлаа хуцмааргүй байнаа хө!!
Ойлгож үзээчдээ монгуучуудаа. Сайханбилэг, Баярцогт, Эрдэнэбат нарт засагт мэдэлтэй байгаа дээрээ обшерт хийх доллар хэрэгтэй байна шүүдээ. Тэнд чинь ямар бор төгрөг хийлтэй биш. Бороо, Таван толгой, Оюу толгойг саахгүй бол хаанаас түүнийг олох юм бэ? Өмнөх засгийн үед олдсон бонд, зээлийг Алтанхуяг, фортун, Улаан эднүүс аль хэдийнээ обшердоод оронд нь баахан төгрөг хэвлүүлж инфляц гэгчийг нисгэж өгсөн байхгүй юу. Нөгөө талд байгаа Энхболд, женко мэт этгээдүүд бас л адилхан бодолтой, зорилготой өрсөлдөж байна. Арга зам нь арай өөр юм. Эцэст нь тонгол грекийн замаар найдвартай орж дампуурч байгаа нь энэ гэнээ. Үнэндээ бол харсаар байтал дампууруулж байгаа юм.
АН-ыг сонгосоныхоо хариуг ард түмэн бид ингэж авч байна даа, дахиж АН-ыг сонговол өөр улсын хараат удахгүй болж мэдэх юм байна гэдгийг харин харж авлаа, хэзээ ч сонгож болохгүй АН-ыг