sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
 
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Энэхүү хуулийн төслөөр шүүгчийн цалингийн нэмэгдлийг хасахаар заасан байна. Цалингийн нэмэгдлийг хассанаар хараат бус байдал алдагдах нөхцөл үүсэхгүй юу хэмээн асуув.
 
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, “Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шүүгчин цалингийн тухай хууль санаачлах санал гарсан. Би өөрийн биеэр хууль санаачлана. Одоогоор үзэл баримтлалыг нь боловсруулж Засгийн газарт хүргүүлсэн” гэсэн хариулт өглөө.
 
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, хуулийн төслийг батлав.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг