sonin.mn
КАТМАНДУ. /Prensa Latina/. Балбад энэ долоо хоногийн мягмар гарагт болон өнгөрсөн сарын 25-нд газар хөдлөлт болсны улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 8216 болж нэмэгдлээ гэж тус улсын ДХЯ мэдэгдлээ.
Сүүлд болсон газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 65 болж нэмэгдсэн байна.
 
Гималайн нурууны уулархаг бүсэд оршдог тус улсад мягмар гарагт Рихтерийн шаталбараар 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
 
Албаны хүмүүсийн хэлснээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарынх нь Балба улсад сүүлийн 81 жилд болоогүй хамгийн их гарз хохирол учруулсан газар хөдлөлт болжээ.
 
Г.Доржханд
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг