sonin.mn
МОСКВА. /RussiaBeyondTheHeadlines/. ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэрэг Энэтхэг, Монгол, Хятад болон Беларусийн цэргүүдтэй 2015 оны хоёрдугаар хагаст энхийг сахиулах болон терроризмтой тэмцэх хамтарсан сургуулилт хийнэ.
“ОХУ-ын Хуурай замын хүчний ангиуд энэ оны хоёрдугаар хагаст энхийг сахиулах болон терроризмтой тэмцэх хамтарсан цэргийн сургуулилтыг таван удаа хийнэ. Тодруулбал, Энэтхэг, Монгол, Хятад, Бүгд Найрамдах Беларусь Улс болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (Collective Security Treaty Organization) гишүүн улсуудын зэвсэгт хүчнийхэнтэй сургуулилт хийнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх Оросын Зэвсэгт хүчний хөгжлийн талаарх уулзалтад зориулан бэлтгэсэн баримт бичигт тусгажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг