sonin.mn
 Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Монгол улсыг гурван бүст хуваан, сургалт зохион байгуулахаар төлөвлөж, эхний сургалтаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт “Улс төр нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр амжилттай зохион байгуулсан юм. Тус сургалтад Орхон аймгийн гурван сум, 20 багийн төлөөлөгч болох ажиллаж буй салбартаа тодорхой хэмжээнд манлайлагч бүсгүйчүүд оролцсон. Энэхүү сургалтанд  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар оролцож, мэдлэгээ хуваалцан харилцан халуун дотно яриа өрнүүлсэн нь орон нутгийн бүсгүйчүүдэд ихээхэн урам зориг, итгэл, эрч хүчийг өглөө.
 
Сургалтанд оролцогчид олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, баг хамт олноо хөгжүүлэн шинэ санаачлага өрнүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар тодорхой мэдээлэл олж авсан юм. Түүнчлэн сургалтын үеэр хамтдаа багаар болон ганцаарчилсан дасгал ажлуудыг хийж гүйцэтгэн ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд энэ удаагийн сургалт маш үр дүнтэй боллоо гэдгийг эмэгтэйчүүд хэлж байлаа.
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Орхон аймагт ажиллах үедээ эмэгтэйчүүдээс гадна иргэдтэй уулзаж, Газрын хууль, газар өмчлөлийн сэдвээр ярилцлага зохион байгуулсан юм.