sonin.mn
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ы Д.Гантулга, н.Ганхуяг нарын хэсэг залуу гишүүд хэвлэлийн бага хурал хийлгэж, холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн дарга, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнгийн үйл ажиллагааг  эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
 
 
 
Тэдний өгүүлж буйгаар бол ЕНБД Г.Тэмүүлэн  бага хурлын шийдвэрийн дагуу олгогдсон  их хурал зохион байгуулах эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хурал болохоос өмнө зарим аймаг, орон нутгийн ээлжит бус хуралдааныг өөрт ашигтайгаар  хийхээр завдсан аж.
Дээрх хэвлэлийн хурал хийлгэсэн гишүүд нь НАМЗХ-ы Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг дэмжигч, нэг нутгийн, уран илтгэгч голдуу охид, залуус гэнэ.
 
Л.Ганзориг