sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Зүүн өмнөд Азийн хэд хэдэн орны мэдэгдсэний дагуу БНХАУ-ын нөхөн сэргээх ажиллагаа явуулж буй Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын арми тандах ажиллагаа явуулна гэж тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгджээ.
Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан Сенатын Гадаад харилцааны зөвлөлд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын зөвлөх Дэвид Шиэр үг хэлжээ.
 
БНХАУ Спратли арлуудын ойролцоох аралд нисэх онгоц буух талбай байгуулж буй нь 2017-2018 онд дуусах төлөвтэй байгаад санаа зовж буйгаа Шиэр илэрхийлжээ.
 
Тус газар луу АНУ-ын Батлан хамгаалах яам тэнгисийн цэргийн хөлөг онгоц эсвэл нисэх онгоц илгээх тухай асуултад тэрбээр хариулахаас татгалзсан байна.
 
Тус бүс нутгийн тогтвортой байдлыг хангахаа амласан амлалтаа биелүүлэхийн тулд АНУ Өмнөд Хятадын тэнгист өндөр зэрэглэлийн тандалтын ажиллагаа явуулна гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг