sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Шударга ёсыг баримтлан хөгжих олон улсын журмыг БНХАУ болон Энэтхэг улс баримтлах ёстой гэдэгт тус хоёр улсын тэргүүн Си Зиньпин, Нарендра Моди нар санал нэгджээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Энэтхэгийн Ерөнхий сайд Модиг Бээжин хотод бус төрсөн нутаг болох Шэньси мужийн Сиань хотдоо өчигдөр хүлээн авсан байна. Гадаадын төр, засгийн тэргүүнийг төрсөн нутагтаа хүлээн авч буй нь Хятадын Ерөнхийлөгчийн хувьд ховор тохиолдол юм.
 
Төрийн мэдлийн “China Central” телевизийн мэдээлснээр, хоёр удирдагч тус хотод хэлэлцээгээ хийж, “Торгоны зам” эдийн засгийн санаачилгад Энэтхэг улсыг хамтран ажиллахыг Си Зиньпин хүссэн байна. Мөн тэрбээр Ази, Европыг далайн болон хуурай замаар холбох эдийн засгийн төлөвлөгөөг санал болгожээ. Тэрчлэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд дэмжлэг үзүүлэхийг Си Зиньпин Модигоос мөн хүсчээ.
 
Хоёр орны эдийн засаг болон худалдааны харилцаа холбоог бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Моди илэрхийлсэн байна. Мөн тэрбээр БНХАУ-ын байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллахаа амлажээ.
 
Эдийн засаг, худалдааны салбарт хоёр талын харилцаа гүнзгийрнэ гэж найдаж буйгаа Моди илэрхийлсэн байна. Мөн Хятадаас Энэтхэгт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг тэрбээр уриалжээ.
 
БНХАУ болон Энэтхэгийн хилийн асуудалд зохих ёсны хяналт тавих хүсэлтэй байгаагаа хоёр удирдагч илэрхийлэв. Олон улсын дэг журмыг БНХАУ болон Энэтхэгт илүү шударгаар баримтлахын төлөө олон улс болон бүс нутгийн асуудал дээр хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт хоёр удирдагч санал нийлсэн байна.
 
Хоёр улс хоорондийн хилийн асуудалд зохих ёсоор хяналт тавихыг хүсч буйгаа хоёр удирдагч илэрхийлжээ. 
 
Си Зиньпин Энэтхэгтэй холбоотой түүхэн дурсгалт газруудаар Модиг аялуулсан нь хоёр улс нягт харилцаатай болохыг харуулсан юм. Мөн энэ нь хоёр улсын бат бэх харилцааг олон улсад харуулах гэсэн хүчин чармайлтын нэг илрэл юм.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг