sonin.mn
МОСКВА. /TASS/. ХДХВ-тэй оросуудын тоо энэ оны эцэс гэхэд нэг сая хүрч магадгүй гэж ОХУ-ын ДОХ-той тэмцэх төвийн тэргүүн мэдэгдлээ.
“Тавдугаар сарын 1-ний байдлаар, Орост ХДХВ-ийн халдвар авсан нь тогтоогдсон 933400 хүн байсан” гэж академич Вадим Покровский хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
 
Мөн тэрбээр цааш ярихдаа, “Энэ оны эцэс гэхэд ХДХВ-тэй хүмүүсийн тоо нэг сая хүрэх төлөвтэй байна” гэлээ.
 
ХДХВ-тэй хүмүүсийн олонх нь 30-35 настай аж. Тэдний 60 хувь нь мансууруулах бодист донтсон хүмүүс ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг