sonin.mn
СӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгосын соёл урлагийг хилийн чанадад сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан, алдарт жүжигчин Бэ Ён Жун  энэ намар мэргэжилт нэгт бүсгүйтэй хуримаа хийнэ.
Бэгийн менежментийн агентлагийн мэдэгдсэнээр, өдгөө 42 настай жүжигчин залуу тус агентлагийн харьяанд явдаг 29 настай жүжигчин Пак Жу Жинтэй хуримлана.
 
Тэд хамт ажиллаж эхэлснээр хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд энэ оны хоёрдугаар сараас илүү дотносчээ.
 
Бэ Ён Жун  нь “Анхны хайр” киноны Чанвугийн дүрээр болон “Өвийн хайрын дуу” киногоороо олон танигдсан билээ. Тэрбээр улсдаа төдийгүй Хятад болон Азийн бусад улсад од болсон юм.
 
Өмнөд Солонгосын соёлыг дэлхийд таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус улсын Засгийн газар 2008 онд түүнд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.
 
Түүний хуримын талаарх мэдээ тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдвүүдийн нэг болоод байна.
 
Г.Доржханд
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг