sonin.mn
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин Монгол Улсад айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон Мьянмарын гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин нар албан ёсны хэлэлцээ хийв.
 
Уг хэлэлцээрээр энэ онд Мьянмарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлал, Монгол Улсын ардчилсан нийгэмд шилжсэн туцршлага, алдаа онооны талаар болон хоёр орны олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.
 
Хэлэлцээрийн дараа Мьянмарын гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад бараалхаж, Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзах юм. Түүний айлчлал энэ сарын 17-нд өндөрлөнө.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг