sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы автомашины эд анги үйлдвэрлэгч “Таката” компани автоматаар хийлэгддэг хамгаалалтын дэрийг хийхдээ алдаа гаргасны улмаас тус улсын автомашин үйлдвэрлэгч компаниудын эргүүлэн татах машинуудын тоо эрс нэмэгджээ.
“Хонда”, “Тоёота” болон “Ниссан”-ын удирдлагуудын мэдэгдсэнээр, тус компаниуд Японоос гадна бусад улсаас найм орчим сая машинаа нэмж татах аж.
 
Ингэснээр “Таката”-гийн алдаатай хийсэн хамгаалалтын дэрний улмаас эргүүлэн татахаар япон машинуудын тоо 30 гаруй сая болж нэмэгдлээ.
 
Г.Доржханд
 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг