sonin.mn
КИЕВ. /TASS/.  Украины тусгаар тогтнолын өдөр болох наймдугаар сарын 24 гэхэд нийслэл Киев хотын барилга байгууламжуудаас коммунизмын бүх бэлгэ тэмдгүүдийг зайлуулж, цэвэрлэхийг тус хотын захиргаа үүрэг болгожээ.
Киевийн Хотын зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн алба мэдэгдэхдээ, “ЗХУ-ын гол бэлгэ тэмдэг болох алх, хадуур болон Большевик хувьсгалын удирдагч Владимир И.Ленинийг дүрсэлсэн ямар ч зураглал”-ыг арилгана гэлээ.
 
Зөвлөлт болон нацизмын бэлгэ тэмдгүүдийг ашиглахыг хориглосон хуулийг Украины парламент өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд баталсан юм. Гэхдээ тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко хараахан гарын үсэг зураагүй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг