sonin.mn
Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байгаа билээ.  Анх НҮБ-ын ерөнхий Ассамлей 1994 оноос эхлэн энэ өдрийг гэр бүлийн баяр болгох тогтоол баталсан байна. Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-аас зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэд олон түмний анхаарлыг хандуулах болсон.
 
Энэхүү өдрийг дүүрэг болгон тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай болсон бөгөөд Хан-Уул дүүргийн хувьд 2011 оноос хойш жил бүр “Гэр бүлийн баталгаа гардуулах, тангараг өргөх” ёслолын ажиллагааг зохион байгуулдаг байна.
 
Энэ жил ХУД-ийн ЗДТГ, дүүргийн  Бүртгэлийн хэлтэстэй хамтран “Гэр бүлийн баталгаа гардуулах,  тангараг өргөх” ёслолын арга хэмжээг өнөөдөр тус дүүргийн соёлын ордонд  зохион явууллаа.
 
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд ХУД-ийн засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, дүүргийн Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төмөрбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Булган, Соёлын ордны дарга Б.Минжүүр  нар тус тус оролцлоо.
 
Энэ сайхан билэгт өдөр залуучуудын төлөөлөл болгоод 4 хос  гэр бүлийн баталгааг гардуулан авсан ба гэр бүлийн бүхий үйчлилгээг үнэ төлбөргүй авах боломжоор хангагдаж байгаа юм байна.  Мөн Засаг даргын зүгээс шинэ хосуудад дурсгалын зүйл  гардуулан өглөө.