sonin.mn
Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан Төрийн ордонд болно.
 Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. Мөн бие даагч гишүүд “Г” танхимд уламжлал ёсоороо хэвлэлийн бага хурал хийж, өөрсдийн байр суурийн талаар мэдээлэл өгөх юм. Түүнчлэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсэг, Газрын тосны тухай хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг зэрэг нийт 9 үндсэн болон дэд ажлын хэсгийн хуралдаан болох аж.
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг