sonin.mn

Улаанбурханы дэгдэлт гарсантай холбоотой Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2015 оны 5-р сарын 15-25-ны өдрүүдэд нэмэлт дархлаажуулалтыг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн хэмжээний “Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах, бичил төлөвлөлт хийх” сургалтыг 2015 оны 5 дугаар сарын 11, 12-ны  өдрүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн хэмжээний 16 ӨЭМТөвүүдийн дарга, вакцинатор сувилагч нар,  ХУЭМТөвийн Чанарын алба, Өрхийн менежер, тархвар судлаач, хүүхдийн эмч нар нийт 40 хүн хамрагдлаа. Сургалтын чиглүүлэгч багшаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, НЭМГ-ын халдварын сэргийлэлт хянатын албаны дарга Б.Баатарсүх, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны эмч Б.Батдорж нар сургалтыг чиглүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж, ХУЭМТөвийн НЭМО дарга Ш.Уранчимэг, ХУЭМТөвийн дархлаажуулалт хариуцсан тархвар судлаач Д.Ичинхорлоо, ХУЭМТөвийн вакцинатор бага эмч Л.Уранцэцэг нар  сургалтыг зохион байгууллаа.