sonin.mn
Говь-Алтай аймагт Монгол Улсын 2014 оны онцлох “Хүмүүнлэг хүүхэд”, “Энэ цагийн эгэл баатар” Цэрэндондовын Ухаанзаяагийн “Ачийг тань хариулъя” хүмүүнлэгийн тоглолт АДБ-ийн “Алтай” чуулга, аймгийн Биеийн тамир спортын цогцолборт 4 удаа боллоо.
Тоглолтын орлогыг “Нөхөрлөл” зуслангийн үйл ажиллагааг сэргээх, сум бүрт байгуулагдах “Засагт ханы хот айл” гэр зусланд хандивлан хүүхдүүд зуны амралтаа хөгжилтэй үр дүнтэй, ая тухтай амрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж 2500 000 төгрөгийн хандив үзүүлсэн байна. Мөн авьяаслаг охин Ц.Ухаанзаяа эмээгийнхээ 20 гаруй жил ажиллаж байсан аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн 5 өрөөний төмөр орыг шинэ модон ороор сольж, нэг өрөөг телевиз, ширээ сандал, ор дэвсгэр, шүүгээ зэрэг 2500000 төгрөгийн эд зүйлээр бүрэн тохижуулж хүмүүнлэгийн ажил зохион байгуулсанд Алтайчууд гүн талархалтай байна.
 
                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг