sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ITAR-TASS/. Балбад цуврал газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 8400-д хүрсэн байна. Тус улсын Онцгой байдлын үндэсний төвөөс мэдээлснээр, байгалийн гамшгийн үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 100 мянга давжээ.
“Хамгийн сүүлийн мэдээллээр, 8400 хүн амиа алдаж, 101 мянган хүн гэмтэж бэртлээ” гэж тус байгууллага Твиттер дэх хуудсан дахь мэдээллээ шинэчилсэн байна.
 
Балбад дөрөвдүгээр сарын 12-нд 7.9, 25-нд 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Хүчтэй газар хөдлөлтүүдийн дараа наад зах нь 200 түлхэлт бүртгэгджээ.
 
Байгалийн гамшгийн улмаас 488 мянган байшин барилга бүрэн сүйдсэн бол 267 мянган байшин эвдэрч сүйдсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг