sonin.mn
СӨҮЛ. /BBC/. Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын хэд хэдэн тогтоолыг биелүүлэхээс татгалзсантай холбоотойгоор тус улсад авсан хориг арга хэмжээг АНУ-ын эрх баригчид чангатгахад бэлэн байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Өмнөд Солонгост айлчлах үеэрээ мэдэгджээ.
Умард Солонгосын явуулж буй бодлого нь цөмийн зэвсэг болон баллистик пуужин бүтээж байгаатай нь холбоотой асуудлаар хэлэлцээ хийх хүсэлгүй байгааг харуулж байна гэж Керри цохон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, "түүгээр ч барахгүй хэлэлцээг эхлүүлж болох хэм хэмжээнд Умард Солонгос ойртоогүй аж”.
 
Ингэхдээ Керри Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрснийг жишээ болгож, Умард Солонгостой ийм арга замаар яриа хэлцээ хийж болохыг онцлон дурджээ.
 
Д.Жаргал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг