sonin.mn
БЕЙРУТ. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэл Иракийн Рамади хотын ач холбогдол бүхий томоохон газар нутгийг эзлэн авсан бөгөөд 503 энгийн иргэнийг цаазаар авсан гэж Анбар мужийн зөвлөлийн дэд дарга Фалех Иссави мэдэгджээ.
“Лалын улс” бүлэглэл хоёр өдрийн өмнө Рамади хотын ач холбогдол бүхий томоохон газар нутгийг эзэлж, 503 энгийн иргэнийг цаазаар авсны тэн хагас нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэж Иссави мэдэгдсэнийг “Erem” агентлаг мэдээлэв.
 
Засгийн газрын хүчин Рамади хотыг, тухайлбал, засгийн газрын барилгуудыг хяналтдаа буцаан авахыг оролдож байна гэж албаны хүмүүс мэдэгджээ.
 
АНУ тэргүүтэй эвсэл босогчдын байрлалд агаараас цохилт өгч, Иракийн Засгийн газрын цэргүүдэд дэмжлэг өгснөөр армийн давшилтад түлхэц болж байна гэж тэрбээр мэдэгдэв.
 
“Лалын улс” бүлэглэлийн босогчид 2014 онд Ирак, Сирийн ихээхэн газар нутгийг эзлэн авч, “халифт” улс байгуулснаа зарлан тунхагласан. Тус бүлэглэл олон хүнийг цаазалж, харгислал үйлдсээр байгаа билээ.
 
АНУ тэргүүтэй эвсэл Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгсөөр хагас жилийн хугацаа өнгөрсөн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг