sonin.mn
НҮБ. /Xinhua/. Өнгөрсөн сард Балбад их хэмжээний сүйрэл дагуулсан газар хөдлөлт болсны улмаас нэг сая орчим хүүхэд сургуульд явж чадахгүй болсон бөгөөд тус улсын боловсролын асуудлыг яаралтай зохицуулах хэрэгтэй байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак мэдэгджээ.
"Балбад нэг сая орчим хүүхэд сургуульд явах боломжгүй байна. Боловсролд зориулан яаралтай сан бүрдүүлэх уриалга гаргасан хэдий ч энэ нь шаардлагатай санхүүжилтийн 1.3 хувийг бүрдүүлжээ. Үүний улмаас хүүхдүүд хүний наймааны гэмт хэргийн золиос болж, албадан хөдөлмөр эрхлэх зэрэг хүчирхийлэлд өртөж болзошгүй юм" гэж Фархан Хак мэдэгдэв.
 
Балбын боловсролын асуудлыг яаралтай зохицуулж, яаралтай тусламж үзүүлэхэд хөрөнгө мөнгө нэн тэргүүнд хэрэгтэй байгааг тус улсын байдал харуулж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Олон улсын боловсролын асуудал хариуцсан төлөөлөгч Гордон Браун мэдэгджээ.
 
Балбын Боловсролын яамны мэдэгдсэнээр, 12550 хичээлийн танхим болон сургуулиудыг усаар хангах 1016 хоолой бүрэн сүйдсэн. Мөн 4070 хичээлийн танхимд их хэмжээний ан цав үүссэн бол 6889 хичээлийн танхим бага хэмжээний ан цав үүссэн байна.
 
Д.Нямтулга
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг