ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан болон “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгчдийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажлууд хийгдэх бөгөөд эхний ээлжинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрээр зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах юм.
2013-2014 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн улмаас автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг хууль бусаар буюу 70.000-80.000 төгрөгөөр тогтоосны улмаас 9230 жолоочийг 647 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосон зөрчлийг ШӨХТГ-аас хяналт шалгалтаар тогтоосон билээ. Мөн НИТХ-аас дугуй түгжих журам гаргаж, хуульд зааснаас өөрөөр зохицуулалт хийсний улмаас 11.700 жолоочийг 234 сая төгрөгөөр хууль бусаар торгож хохироосныг тус тус тогтоосон юм.
Иймд 2013-2014 онд автомашинаа ачуулахдаа хууль бусаар тогтоосон торгууль төлсөн, мөн өнөөдрийг хүртэл автомашиныхаа дугуйг түгжүүлж хууль бусаар торгуулсан иргэд ШӨХТГ-т хандаж, эрхээ хамгаалуулах боломжтойг тус газраас мэдэгдлээ.
Сэтгэгдэл0
Машины зогсоолын асуудлыг шийдэж байж машин ачих хэрэгтэй шүү дээ. өвчтэй хүн үзүүлэх гэж очоод машингүй болж байх жишээтэй
Их хэцүү байна.Арай гэж хөл дүүжлэх юм аваад энэ тэнд тавиад нэг газараар ороод ажил төрөл хөөцөлдөх,эсвэл эмнэлэг домлог орох юм гараад иртэл алга олно ачаад явсан байх юмаа.тэгээд бензин тос,ачуулсаны мөнгө төгрөг гээд л зовлон их байна./Үүл баатар мэдэх биш/өөрийнх нь бүх зүйл бэлэн байдаг болохоор.одоо та нарт найдаж байна даа.
Энэ хөгийн нахиу хамарласан буриад одоо болиосой.
torguulj baigaa maluud torguulia toloh shaardlagagui. iagaad gevel hotod baigaa mashin unaa, mototsikl, duguinii toond tohirson il bolon dald garaashiin too baih iostoi. mashin tavih garaash, il park barij buteegui baij torgono gedeg bol luivar. torgogdson jolooch nar negdej olon ulsiin hemjeend temts. gehdee asar ich mongo heregtei dee iimerhuu hemjeend tentsvel