sonin.mn
Буриадын сэтгүүлчдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнуудтай уулзаж, харилцан санал солилцсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдээлэл авч, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Түүнчлэн параментын сэтгүүлчдийн өрөөтэй танилцаж, хэрхэн үйл ажиллагаа явуулдгийг сонирхлоо.
 
 
Уулзалтад “Московский Комсомолец” сонины сэтгүүлч Татьяна Никитина, “Завинфо.ru” сайтын сэтгүүлч Б.А.Анатольевич нарын 11 сэтгүүлч, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон хэлтсийн ажилтнууд оролцож санал солилцсон хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.