sonin.mn
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэвэр агаар сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/432 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх агаарын чанарыг сайжруулах бүсэд айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан хангамжийг сайжруулах ажлын жагсаалт, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.
 
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Үнэлгээний хороонд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов.
 
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
ЦЭВЭР АГААР САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД АЙЛ ӨРХИЙГ
ЦАХИЛГААНААР ХАЛААХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД
ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ
 
  /төгрөгөөр/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа
2015 онд санхүүжих
1 110/35/10кВ-ын “7 дугаар хороолол” дэд станцаас 10кВ-ын Хайлааст фидерийн ачаалал хөнгөлөх угсралтын ажил 2015 469,858,834
2 Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг 110/35/10кВ-ын “Телевиз” дэд станцаас  10 кВ-ын шинэ гаргалга гаргаж, Согоот фидерийн ачаалал хөнгөлөх угсралтын ажил 2015 277,815,540
3 Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг 110/35/10кВ-ын “Телевиз” дэд станцаас 10 кВ-ын шинэ гаргалга гаргаж,  Хөтөл фидерийн ачаалал хөнгөлөх угсралтын ажил 2015 447,186,538
4 Сонгинохайрхан дүүрэг 110/35/10кВ-ын “Баянгол” дэд станцаас 10кВ-ын шинэ гаргалга гаргаж Товчоо фидерийн ачаалал хөнгөлөх угсралтын ажил 2015 546,052,367
5 Сонгинохайрхан дүүрэг 110/35/10кВ-ын “Баянгол” дэд станцаас 10кВ-ын шинэ гаргалга гаргаж Зоорь фидерийн ачаалал хөнгөлөх угсралтын ажил 2015 229,939,604
ДҮН 1,970,852,883