ТАВАНТОЛГОЙН ШИНЭ ЗАХИРЛЫН ТОМИЛГООНЫ ЦААНА
Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинэ захирлыг томиллоо.Тус компанийн захирлаар Б.Батбилэг ажиллахаар болов.Тэрээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү бөгөөд уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг нэгэн.АН-ын хууччуул өөрсдийнхөө халаа болгож хүүхдүүдээ улс төр рүү оруулж ирж байгаа жишгээр Чингэлтэй дүүргийн АН-аар дамжин улс төрийн халуун гал тогоо руу орж ирсэн нэгэн билээ.“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Сайнбилэг өргөдлөө өгсөн шалтгаанаа “Муугүй ажиллаж байгаа энэ компанийг гүйцэтгэх захирлыг нь байхгүй үед би гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан.Хөрөнгө оруулалтын гэрээний энэ хариуцлагатай үед энэ ажлыг анх хүлээн авч ажлыг нь хийж байсан Я.Батсуурь өөрийн биеэр байх ёстой учраас би энэ ажлыг өгье гэж байгаа юм” хэмээн тайлбарласан байсан билээ.
Эрдэнэс Тавантолгой компанийн захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн компанид мөнгө шилжүүлсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байсан.Харин яг УИХ-аар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэж бужигнах үеэр түүнийг сулласан.Ийм үед Ч.Сайнбилэг гэнэт өргөдлөө өгсөн нь Я.Батсуурийг хуучин ажилдаа эргэж ирэх нь гэдэг хүлээлт үүсгээд байсан.гэтэл томилгоо өөрөөр эргэсний цаана УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын санал зөрөлдөөн байсан гэдэг мэдээлэл улс төрийн хүрээнд таржээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хуучин захирлыг буцаан томилох нь зүйтэй гэдгийг З.Энхболд дарга дэмжиж байсан бололтой.Харин Засгийн газрын тэргүүний санал Я.Батсуурийг дэмжихгүй гэдэг байр суурьтай байсан гэх.Ардчилсан намынхан өөрсдөө засаглаж байхдаа, өөрийнхөө намын үнэнч тууштай гишүүдийн нэг болох Я.Батсуурийг өөрөөс нь хамааралгүй, бүр тодруулбал, шүүхийн шийдвэрээр олгосон мөнгөний төлөө шоронд суулгачихаад таг мартчихсан байхад санаа тавьж дуугарсан хүн тун цөөхөн гэдэг.Хөндлөнгөөс харахад, УИХ-аар Тавантолгойн гэрээний асуудал орж ирэхэд л гэрээг гацаах хүсэлтэй талынхан Я.Батсуурь гэдэг хүн байдгийг санаж, түүнд анхаарал тавьсан тийм дүр зураг харагдаад байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй.
АН-ынхан ингэж нам нэгт гишүүндээ анхаарал тавьсан ч “Хөрөнгө оруулалтын гэрээний энэ хариуцлагатай үед энэ ажлыг анх хүлээн ажлыг нь хийж байсан Я.Батсуурь өөрийн биеэр байх ёстой учраас…” гэж өргөдлөө өгөхдөө Ч.Сайнбилэгийн хэлсэн үг биелсэнгүй.Ийм шалтгаанаар өргөдлөө өгсөн Ч.Сайнбилэгийн оронд Я.Батсуурийг томилсонгүй, шинэ хүн гараад ирлээ.
Нэг хэсэг төр хамгийн муу менежер гэдэг далбаан дор муугийн жишээ болж байсан тус компани сүүлийн үед ашигтай ажиллаж байсан, сайн ажиллаж байсан гэдэг нь жишээ болон яригдаад эхэлсэн билээ.
Захирлын шинэ томилгооны цаана, “Эрдэнэс Тавантолгой” сайн ажиллаж байсан гэдэг пиарын ард Тавантолгой тойрсон дахин хуваарилтын тохироо явагдсан байх магадлалтай гэдгийг эх сурвалж хэлж байна. Тодруулбал, Тавантолгойн гэрээг гацаагаад байгаа гол ганц хоёр хүний эрх ашгийг ямар нэгэн байдлаар хангасан дахин хуваарилалт “Эрдэнэс Тавантолгой” дээр хийгдэх тохиролцоонд хүрсэн, тиймээс шинэ долоо хоногт гэрээний асуудал урагшилна гэдэг “шуум” Төрийн ордноор тарчихаад байна.
“ШЭНХУА”-Н ЗАХИА ЗАСГИЙГ ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛАВ УУ?
Нөгөө талаасаа манай Засгийн газрыг Тавантолгойн гэрээгээ яаралтай урагшлуулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн нэгэн захидлын сураг гарч эхэллээ.Захиаг илгээсэн тал нь Хятадын “Шэнхуа” компани.Хүлээн авагч нь Засгийн газар гэх.Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар “Шэнхуа” хөрөнгө оруулалтын гэрээ урагшлахгүй байгаад харамсч байгаагаа илэрхийлсний зэрэгцээ байдал тодорхойгүйгээр энэ хэвээр үргэлжилбэл тус компани Монголоос нүүрс авахгүй байх тийм нөхцөл үүсч болзошгүй гэдгийг сануулсан гэнэ.Үнэхээр манай зарим улстөрчийн хэлээд байгаа шиг манайх нүүрсээрээ хятадыг тэтгээд тэжээгээд байгаа юу гэвэл худлаа.
БНХАУ-ын нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч нь Австрали. Монгол Улс тус улсын зах зээлд Австралитай өнөөдөр шууд өрсөлдөнө гэдэг амаргүй.Харин тус улсын өөрийнх нь компанитай хамтарсан тохиолдолд боломж илүү гарч ирнэ гэдгийг тооцоход нэг их матетикийн ухаан шаардагдахгүй.Тэгэхээр “Шэнхуа”-гаас танайхаас нүүрс авахгүй байх нөхцөл байдал үүсч магадгүй гэдэг нь зүгээр ч нэг хоосон сануулга төдий биш гэж ойлгож болно.Австралиуд аль болох ахиухан нүүрс хятадын зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байна, дээрээс нь хятад өөрөө ч нүүрсний нөөц арвинтай улс.
Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хийхдээ “УИХ, Тавантолгой дээр ямар нэг хувийн шалтгаан байхгүй.Том төслийг явуулахын тулд энэ чиглэлээр УИХ-ын даргатай уулзсан.Цаашдаа асуудлыг шийднэ” гэж итгэж байгаа хэмээн мэдэгдсэн билээ.Харин тэрээр ингэж мэдэгдсэн оройгоо Засгийн газрыг яаралтай хуралдуулсан нь “Шэнхуа”-н захидалтай холбоотой байх магадлалтай гэнэ.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй, олон янзын олон сонирхол УИХ дээр унагах магадлалтай гэдгийг урьдчилан хэлж байсан хүн нэг бус.Тэдгээрийн дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сайд М.Энхсайхан нар багтаж буй.Эдгээр хүмүүсийн урьдчилан хэлж байсан биеллээ болж Тавантолгойн гэрээ УИХ дээр очоод нам гацчихаад буй.Харин одоо дахин хуваарилалт ба “Шэнхуа”-н захидал гэдэг хөшүүрэг гэрээг урагшлуулах уу үгүй юу гэдэг хариултаа хүлээж байна.
Д.БАЯРБИЛЭГ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
С.Баярын ЗГ-ын үед байгуулагдсан Оюутолгойн гэрээ бүх үзүүлэлтээрээ хэд дахин муудлаа. ХО 2,5 байснаа 7,0 тэрбумаар нэмэгдэж 3дахин өсөв,нөөц ашигласны төлбөр 10% байснаа 0,0% болж 100% унав, 30жилийн дараа ашиг авах байснаа 100жил болж 3,3 дахин өсөв,татвар бараг авахаа болив ,төлөөгүй байсан130сая долларыг 30болгож хассан байна. Ордыг ашиглаад дуусахад МУ дааж давшгүй өртэй болсон байх бололтой. Эх оронч дүр эсгэн С.Баярыг үзэн ядаад байсан хүмүүсийн далд санаа одоол ойлгогдож байх шиг байна. С.Баяр нарын байгуулсан гэрээ тийм сайн биш ч гэсэн бас тэгтлээ эх орноосоо урвагчийн гэрээ биш байсан бололтой. Одоо нөгөө монголын талын эзэмшилэлийг 51% байх ёстой гэж анх гэрээг муучилан гарч ирсэн хүмүүс 34%-иа хадгалж үлдсэнээ бахархаж байна.Гэхдээ Сайханбилигт өөр зам байгаагүй цаг алдвал улам хүндрэх байлаа. Одоо ТТ гэрээгээ заавал батлуулах хэрэгтэй эс бөгөөс Оюутолгой шигээ хэд дахин дордуулсан нөхцөлөөр гуйж батлуулах болно. Үгүй бол МУ ЭЗ-ийн маш гүнзгий хямралд орох болно.
Баяр энэ мууг эхлуулсэн! Одоо тэгээд шахагдаж ухэх байхдаа! Хоорхий бидний Монголчууд хогжих ч лоолоо боллоо доо! Хоолныхоо толоо шахагдан хавчигдан огох л байх даа! Хайрт Тавантолгой минь
Таван Толгойн гэрээ зүв зүгээр нүүрсээ гаргаад ашигтай ажиллаад явж байгаа шүү дээ!! Юун худал үнэн сенсац дэгдээгээд байна ааа??????? Одоо энэ Энхсайхан, Сайханбилэг нар чинь бүр Хятадын засгийн газартай хуйвалдаж Монголчууддаа дарамт үзүүлэн Таван Толгойг хууль бусаар хувьдаа завших ажил хийгээд байна уу даа гэж харагдаж байна. Боль л доо хөөе!!! Арай ч дээ зүв зүгээр ажиллаж ашигтай байгаа уурхайг Гадны төрөөр дарамтлуулаад байхда яадийн????!!!
Hyatad avahgui l baina biz. Mongol Uls uls l um bol gants Hyatadiiin bodlogoor yavahgui ee!!! Odoo baitlaasaa Mongoliin Guitsetgeh Zasaglal ni Hyatadtai niilj Mongolchuudiig daramtah bolj. TT ig Amerikiin Peabody Corp Know-How gaar operator companiar shalgaruulan Mitsui, Posco nariiig shuud oruulj ireech. Tsaana ni Tata Group ch bas haraad suuj baigaa. Manai nuurs ondor chanartai uchraas haana ch avna. Hyatadtai naimaa hiiheed hojson tuuh barag baihgui dee! Esvel Songuuli boltol tag zovsooh heregtei!
хятадын нэг дурын компани л монгол улсын засгийн газрыг дарамласан захиа бичээд тэр захианы араас ЗГ хуралдаад зүгээр л компани л монгол улсын засгийн газрыг зарамталчихын байна л даа. яамар өрөвдөлтэй, яасан хөөрхийлэлттэй засаг төр вэ? ийм унхайгүй, доожоогүй төр монгол улсын аюлгүй байдлыг хангаж хятадын төртэй энэ тэнцүү бодого ярьж эрх ашигаа хангаж чадахгүй нь нэгэнт тодорхой харагдаж байна. ийм хүчгүй төрийг нэн дурай огцруулж чадах нэгнээр нь төрийг бариулах нь үндэсний эрх ашиг болж хувирчээ. өнөөдөр хийхгүй бол маргаашын монгол гэж байхгүй болж байна. нэгийг бодож 2-ыг тунгаах цаг болжээ
ZASS ,HUTSAAD BAI ,IKHSEN ULIINII CHIN SHENHUA !!!! ZAILAAD OG TA NAR ! MONGOLCHUUDYG BUR ELEG BARIKH YUM OLOV OO ! MCS EE BOLIOROI ,TA NARYG TENGER NIRGENE SHUU .
ELBEGDORJ ,SAIKHAN BILEG ,BAYAR TSOGT ,ENKSAIHAN NAR BOL HUJAAGIIN GAR HOL ,TAGNUULUUD !!!!!!!!!!!
Чи зүгээр зайлаад өг.
Hurdlahgui bol bolohgui gedeg n hend ch l oilgomjtoi bgaa sh dee.
хятадын нэг дурын компани л монгол улсын засгийн газрыг дарамласан захиа бичээд тэр захианы араас ЗГ хуралдаад зүгээр л компани л монгол улсын засгийн газрыг зарамталчихын байна л даа. яамар өрөвдөлтэй, яасан хөөрхийлэлттэй засаг төр вэ? ийм унхайгүй, доожоогүй төр монгол улсын аюлгүй байдлыг хангаж хятадын төртэй энэ тэнцүү бодого ярьж эрх ашигаа хангаж чадахгүй нь нэгэнт тодорхой харагдаж байна. ийм хүчгүй төрийг нэн дурай огцруулж чадах нэгнээр нь төрийг бариулах нь үндэсний эрх ашиг болж хувирчээ. өнөөдөр хийхгүй бол маргаашын монгол гэж байхгүй болж байна. нэгийг бодож 2-ыг тунгаах цаг болжээ
Enhboldod heden hogoon atgyylahgui bol bolohgui baihaa,bugdeeree l hyvi hurtej baij gereend gariin useg zyragdah baih.
хятадын нэг дурын компани л монгол улсын засгийн газрыг дарамласан захиа бичээд тэр захианы араас ЗГ хуралдаад зүгээр л компани л монгол улсын засгийн газрыг зарамталчихын байна л даа. яамар өрөвдөлтэй, яасан хөөрхийлэлттэй засаг төр вэ? ийм унхайгүй, доожоогүй төр монгол улсын аюлгүй байдлыг хангаж хятадын төртэй энэ тэнцүү бодого ярьж эрх ашигаа хангаж чадахгүй нь нэгэнт тодорхой харагдаж байна. ийм хүчгүй төрийг нэн дурай огцруулж чадах нэгнээр нь төрийг бариулах нь үндэсний эрх ашиг болж хувирчээ. өнөөдөр хийхгүй бол маргаашын монгол гэж байхгүй болж байна. нэгийг бодож 2-ыг тунгаах цаг болжээ
Таван Толгойн гэрээ зүв зүгээр нүүрсээ гаргаад ашигтай ажиллаад явж байгаа шүү дээ!! Юун худал үнэн сенсац дэгдээгээд байна ааа??????? Одоо энэ Энхсайхан, Сайханбилэг нар чинь бүр Хятадын засгийн газартай хуйвалдаж Монголчууддаа дарамт үзүүлэн Таван Толгойг хууль бусаар хувьдаа завших ажил хийгээд байна уу даа гэж харагдаж байна. Боль л доо хөөе!!! Арай ч дээ зүв зүгээр ажиллаж ашигтай байгаа уурхайг Гадны төрөөр дарамтлуулаад байхда яадийн????!!!
Том төслүүдийг С.Баяраас өөр хүн эхлүүлж чадахгүй байсан, АН-ыг бүүр харалдаа эхэлсэн төслийг гацаагаад л явуулахгүй улс оронд гай болж байна ш дээ, одоо тэрийгээ бүүр муутгаад эхлүүлж байна даа
hyataduud mongolin nuursiig avh ni todorhoi ,Tomor Samaa Mongolin Helin boomt iruuleed huleej baiga bolhoor Nuurs Avchl Taraa
Бид аймаар юмны дунд л байна даа!Монголыг эдийн засгаар нь барих нь хэний сонирхол вэ? Бидний бодоогуй юм тосоолоогуй юм болох вий дээ!!!улстор гэдэг чинь ургэлж л тийм байдаг!бидний сайн гж бодож байсан зуйл муу болж муу нь сайн болох цаг ч байдаг!
Шинхуа манайхаас нүүрсээ авахаа байвал өөр хэн ч авахгүй. жижиг 5 толгой 14 оны 8 сараас хойш Хятад руу нүүрсээ гаргаж чадахаа болисон.
хятадад ганцхан Шинхуа гэж компани байдаг уу? дэлхий дээр ганцхан Хятад гэж орон оршдог уу? монгол шиг хил залгаа дээрээс нь хоорондоо өрсөлдөөд үнээ унгаачихсан хямд, бас хужаа ажилчдыг оруулж тэжээдэг, төрийнхөн нь хужаа нартайгаа хамтраад баялагаа зөөчихдөг газраас хужаа нар нүүрс авахаа болино гэж бодож байна уу? гонжийн жоо? нүүрэн дээрээ мянга авахгүй гэсэн ч үнэ хямд, чанар сайн хил залгаа ойрхон монголллс авахгүй хайчдын. Хятад төр нь дуграагүй байхад Нэгмээ компани Монгол Төрийг нуман тулгуурт оруулж нөгөөдүүл нь салбагнаад л хуралдаж л байдаг ямар өрөвдөлтэй төртэй улс вэ? яаж энэ улс орныг ийм хулгайчууд авч яваж чадахын? монголын түүхэнд байгаагүй эмгэнэл
Elbegdorjoo tuuh chamaas hariu avah bolno.
түүх бишээ ЭЛБЭГДОРЖИЙГ ХАРААЛЫН МУУГААР ҮХҮҮЛ
Тавантолгойг зогсоосон ч яадгийм. Монголчууд яасан ч өлсөхгүй.
Энэ сайтад бичсэн сэтгэгдлүүд ухаан суух болоогүй залуусынх бололтой. Эсвэл ухаанд нь ухна үхсээ хөгшчүүл бололтой
хятадад нүүрсээ зарах гэж баяжсан орнууд булаалдаж бхад манайх л зарна зарахгүй гээдл тэнэгтээд бгаад бдаг,нүүрсээ зархаа болиод жагаагийн үгэнд ороод морио унаад малаа хариулийдоо
HytadD nursee Zarna 、mongolin nuursees hyamd nuurs delheiid haach oldohgui,hyataduud teneg bish,enkhesainhan teneg
нүүрсээ зараад боловсролоо эрүүл мэндээ дээш нь тат