sonin.mn
Энэ онд орон нутгаас “Малчин” хөтөлбөрийг шинээр батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа. 
Орон нутгийн малчдыг дэмжих, тэдний нийгэм, ахуй амьдралд нь тодорхой нөлөө үзүүлэх зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд эхний ажлууд хийгдэж эхэллээ. 
 
Тодруулбал, хонь тэмээний ноос хяргах цахилгаан багажийг туршилт хийгдлээ. Бүх сумдын МЭҮТ-ийн дарга, мэргэжилтнүүд болон сум бүрийн малчны төлөөллийг хамруулж Ханхонгор сумын Жаргалант багийн төвд сургалт зохион байгуулсан юм. 
 
уг сургалтаар “Оюу толгой” ХХК-ийн орон нутгийн харилцааны ажилтнууд сургагч багшаар ажилласан байна. 
“Малчин” хөтөлбөрийн хүрээнд хонь тэмээ ноослох цахилгаан багажийг эхний ээлжинд хамгийн их хонь, тэмээ бүхий сумдад нийлүүлэхээр төлөвлөж байна. Харин цаашид мал бүхий бүх багт тус бүр нэг цахилгаан багаж ашиглахаар зорьж байгаа гэдгээ албаныхан хэлж байлаа. 
 
Энэ багажийг ашигласнаар малчдын хөдөлмөр, цаг хугацааг хэмнэхэд чухал нөлөө үзүүлж байна гэж малчид онцоллоо.
 
Эх сурвалж: