sonin.mn
РИЯД. /NewYorkPost/. Саудын Арави Пакистанаас цөмийн бөмбөг худалдан авч, цөмийн бүлэгт нэгдэнэ гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ.
Пакистаны цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэгч Саудын Арави Ираныг цөмийн зэвсэггүй болгох олон улсын арга хэмжээнээс эмээсэн бололтой гэж “the Sunday Times of London” сонинд мэдээлжээ. Саудын Аравийн үзэж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэмжлэг үзүүлж байгаа нь Ираны цөмийн хөтөлбөрт түлхэц болох ажээ.
 
Пакистанаас цөмийн бөмбөг авах талаар Саудын Арави олон жил ярьж байгаа. Саудын Аравийн эрх баригчид шийдвэртэй алхам хийх стратегийн шийдвэр гаргасан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны ажилтан байсан нэгэн хэлэв.
 
Эх сурвалж: "Монцамэ"