sonin.mn
СӨҮЛ. /ITAR-TASS/. Тив хоорондын баллистик пуужин хөөргөхөд бэлдэж байгааг нотлох үйл ажиллагааг Өмнөд Солонгосын цэргийнхэн Умард Солонгост ажиглаагүй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээллээ. “Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа боловч одоогоор пуужингийн төхөөрөмжийг хөдөлгөөнд оруулсан эсвэл пуужин харвасан шинж тэмдэг илрүүлээгүй” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч На Сун Ён хэвлэлийн бага хурлын үеэр цохон тэмдэглэжээ.
 
Тив хоорондын баллистик пуужин харвах туршилтад бэлтгэх тушаалыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун улсынхаа үндэсний сансрын агентлагт өглөө гэж Японы Киодо агентлаг урьд нь мэдээлсэн юм.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ"