sonin.mn
Манай дэлхийн тэргүүлэх улс гүрэн, НҮБ, Олон улсын шүүхийн удирдагч ноёд хатагтай нар танаа:
 
 
Нэгэн зүйл: Бага буурай улс үндэстэн, бусдын хүчирхийлэл, хавчилгад устаж үгүй болж байгаа нь хүн төрөлхтөний түүхийн хар толбо гэдгийг их гүрний удирдагч нар анхааран судалж, XXI-зууны шудрага үнэний эрэл, хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг ёсыг баримтлан коммунист молигт хууртсан Кавзазын ард түмэн, Крымь, Халимаг, Саха-Якут, Тува, Буриад,Төвд,Өвөрмонгол, Шинжааны олон ястан, Палестин, Күрдүүдэд эрх чөлөө тусгаар тогтнолыг олгох; Улс түмний эсрэг аливаа түрэмгийлэл, даралт шахалтыг хориглох, бага буурай ястан, үндэстний нутагт суурьшуулсан хүн амаа  их үндэстэн 30%-аас илүүгүй болтол аажмаар татан авах; 
Нэгэн зүйл: Үй олноор устгах бүх төрлийн  зэвсгийг цаазлан  хориглож НҮБ-ын АЗ-ийг дээд зэргийн ардчилсан үлгэр жишээ, шударга нэр хүндтэй болгон Энэтхэг, Герман, Япон, Канад, Түрэг, Иран, Бразил болон бага буурай 5 оронг оролцуулан 15 байнгын гишүүнтэй болгож олон улсын хүчин, шүүхийг эрх зүй, өндөр зохион байгуулалтанд оруулах;
 
 
Нэгэн зүйл: Дэлхийн жин нягтралаас хэдэн ихнаяд тонноор яригдах чулуулаг эрдэс ухагдаж, гүний ус хийг гадагшлуулж байгаа талаар, гариг эрхсийн орбит тэнцвэрээ яаж байгаа тухай НҮБ-аас  судалгаа хийж улс түмэнд мэдээлэн санамж анхааруулга гаргаж байхыг хүснэ. 
 
 
Нэгэн зүйл: Хүн төрөлхтөнийг аюулд дуудаж байгаа бас нэгэн хүчин нь Дэлхийн их далай тэнгисүүд эх газраа “залгиж” байна. Газрын гүний усыг хэмжишгүй ихээр гадагшлуулсанаас уул нурууд хэврэгшин, намсч хөрсний эвдрэл нэмэгдэн, газар сайгүй салхи шуурга туурин босох боллоо. Хур бороо үер нэмэгдэн хөрс шороог зөөвөрлөн далай тэнгисийн ёроолд аваачиж байна. Иймд бүх улс орон, аймаг муж, хот тосгон, сум хороо,(хэдэн тэрэг чулуу л орно.) өөрсдийн нутаг дэвсгэрт гүехэн жижиг жижиг нуур цөөрөм, усан сан байгуулан хур тунадас цас мөсний усыг далай тэнгист алдахгүй байх; том мөрөн голын урсацыг тодорхой хэмжээнд байлган хөрс шороогоо тогтоон авч үлдэх хэрэгтэй байна. 
 
Монгол Улсын хөгжил дэвшлийн талаар төрийн 3 өдөрлөг, дээд байгууллагуудад 2014 онд гаргасан саналууд
 
 
1. Орчлон ертөнц, хүн байгаль, улс гүрнүүдийн тэнцвэрт харьцааг нээж хэт суурьшлийг задлан байгаль орчноо хайрлаж амьдрах ёс зүйг цогцлоон өрнө дорнын улс төр эдийн засаг соёлын харилцааг зөв гольдрогт оруулсан Ази, дорно дахины их соёлын өвийг олон зуунд хамгаалах бамбай улсууд бий болгосон дэлхийн номер нэг хүн бол аугаа их сартваахь удирдагч Чингис Хаан мөн. Монгол төрийн залгамж чанар ил тод нэр хүнд, ардчилал, хямд төсөр, хөнгөн шуурхай, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг бүтээгч эзэн богд Чингис Хааныхаа билиг сургаалиар Монголчууд нэгдэн нягтарч алтан ургийг нь төрөөс судалж тодруулан үндсэн хуулиар хэмжээт эрхт хаанаа 2017 онд өргөмжлөх;
2. Төрийн эдийн засгийн хүчин чадлыг сулруулах, элдэв нэмэгдэл, тэтгэвэр амлалт, үзэмжийн феодал олговрыг таслан зогсоох; Капиталын хуримтлал, зах зээлийн харилцаанд чөдөр тушаа бологч, нийгмийг доройтуулагч “хувалз” мэт бүтээлч бус хуримтлалыг хязгаарлах;үйлдвэрлэх хүч, нэмүү өртөг шингэсэн капитал, машинт болон гангийн аж үйлдвэрийг төр гартаа авах; төр+хувийн хосолмол аж үйлдвэр аж ахуй хөгжүүлэх;
3. Монгол орны онцлогт тохирсон тууштай энх тайван, сайн хөршийн бодлого, хууль цааз, өндөр зохион байгуулалт, нийгэмшсэн хүний эрх ардчилалтай, төр нь хүчтэй, хагас нууцлаг орон байх; Талцуулан төр ард түмний үйлс, үндэсний эв нэгдэлд хор хүргэдэг хэсэг бүлэглэл, төр ард түмний хооронд хөшиг, төрийг сульдаах хүчин болж байгаа улс төрийн (улсыг, төрийг төлөөлөх мэт сүржин нэр угтвар зүүсэн) олон нийтийн нам, нийгмийн их цаг хугацаа мөнгө үрдэг сонгуулиас татгалзах ёстой.
4. Ардчилалын гэх 20 гаруй жилийн алдаа оноог төр, олон нийтийн нам, иргэд хэвлэл мэдээлэл, судлаачдыг оролцуулан бусад орнуудтай харьцуулан машин, гар утас, барилга мөнгөн дүнгээр бус хөгжил амьдралын түвшин тодорхойлох хүчин зүйлсээр нийгмийн гажиг үзэгдлүүдийг нарийвчлан судалж цаашид хэрхэх  арга замыг тодорхойлсон 5 жилийн аян  зохиох;
5. Хүн ам шигүүн эрүүл ахуйн шаардлагаар дугаарын хязгаарын хамт 20 жилийн настай машиныг хотод, 15 настай машиныг хотын их бага тойргын хөдөлгөөнт оролцохыг хориглох; хороо сум аймаг дүүрэг улсаас  хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан том, дунд, жижиг үйлдвэр үйлчилгээ ажлын байр бий болгоход онцгой анхаарах;
6. Хотын суваг шуудуу ногоон нуур орчмыг цэвэрлэн лах бохирыг хол хаяж ариутгаж байх;
7. Нийт ард түмний санал асуулга явуулах үүнд:
1992 оны үндсэн хуулийг өөрчлөх үү?           Тийм                Үгүй
Чингис хааны алтан ургийг төрөөс судлаж үндсэн хуулиар хэмжээт эрхт эзэн хаанаа (1924 оны) сэргээн 2017онд өргөмжлөх үү? Тийм      Үгүй
Олон нийтийн нам, хэвлэл мэдээлэл, ТББ тухай хуулиудыг ард иргэдээр хэлэлцүүлэх үү?   Тийм                  Үгүй
 
Шударга ёсыг дэмжигч ЧД-ийн 6-р хороо иргэн, ЧХДА-ийн жинхэнэ гишүүн Н.Баатар 
Утас: 88818183