sonin.mn
Монголын хүүхдийн ордны Чингэлтэй дүүрэг дэх Хайлаастын салбар дугуйлангын хүүхдүүд 49 дүгээр сургуулийн урлаг зааланд уран бүтээлээ толилуулж сурч мэдсэн бүхнээ аав ээж, анд найз, багш нартаа тайлагналаа. Тус салбарт драм, зураг, англи хэлний дугуйлангууд хичээллэж байгаа бөгөөд нийт 300 орчим хүүхэд хамрагдан суралцаж байна. Тайлан тоглолтыг зохиомж хэлбэрээр найруулж, дугуйлан бүрийн хүүхдүүд өөрсдийнхөө авъяас, хөдөлмөрөө урлагийн бүтээл  болгон үзүүлэв.
 
Уг дугуйлангийн тоглолтын хөтөлбөрийг санаачлагч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хорооны дарга Ц.Баатархүү нээж тайлангийн тоглолтыг үзэж сонирхсон эцэг эх, суралцагч хүүхдүүдийн ажил үйлс, амьдралд нь амжилт хүслээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийн мөрөөдөл болсон Хүүхдийн ордны сургалтыг  гэр хорооллын хүүхдүүдэд зориулан зохион байгуулж байгаа нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийллээ гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.