sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулав.
 
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаар нь уул уурхайн салбарын хуулийн этгээдэд Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцлөөр гаргасан Засгийн газрын баталгаанд хамаарахгүй” хэмээн заасан байдаг аж. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, эрчим хүчний салбарыг дэмжих зорилгоор тус хуульд эрчим хүч болон төмөр замын салбарыг нэмж тусгахаар хуулийн төсөлд тусгасан байна.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдэд асуулт байгаагүй тул байнгын хороо болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.
 
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шижлүүллээ.
 
Ч.Ариунболд
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг