СИДНЕЙ. /SydneyMorningHerald/. Холбогдох талууд энэ долоо хоногт маргаанаа шийдвэрлэсэн ч Монгол дахь “Рио Тинто” группын “Оюутолгой” төслийг дэмжих санхүүжилтыг сэргээнэ гэдэг баталгаатай биш гэж Австралийн засгийн газрын экспортын зээлийн агентлаг мэдэгдлээ.
Экспортын санхүүжилт ба даатгалын корпораци /ЭСДК/ нь “Оюутолгой”-н өргөтгөлийн ажилд зориулан “Рио Тинто”-п дөрвөн тэрбум доллар зээлдүүлэхээр 2013 оны тавдугаар сард амласан компаниудын нэг байсан юм.
“Рио Тинто” болон Монголын Засгийн газар хоорондын маргааны улмаас зэс, алт болон мөнгөний томоохон ордын өргөтгөлийн ажил хэд хэдэн удаа саатсан 2014 онд зээлдүүлэгчдийн олонхын адил ЭСДК-ийн төслийг санхүүжүүлэх амлалтын хугацаа дууссан билээ.
Удтал маргалдсаны эцэст “Рио Тинто” болон Монголын Засгийн газар энэ долоо хоногт хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, ордын өргөтгөлийн ажлыг урагшлуулахаар тохиролцсон.
Олон улсын ердөө 2-хон банк, тодруулбал Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) ордын өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэх хэвээр байна.
ЭСДК-ийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр, хэрвээ “Рио Тинто” болон Монголын Засгийн газар хүсэлт гаргавал төслийг санхүүжүүлэх эсэхийг тус корпораци дахин авч үзэх ч яг санхүүжүүлэх эсэх тодорхой бус байна.
“Хэрвээ “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газар хүсэлт гаргавал ЭСДК уг төслийг санхүүжүүлж, оролцох эсэхээ эргэн авч үзэх хэрэгтэй болно. Бидний оролцоо төсөлд оролцох Австралийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тооноос хамаарна” гэж тэрбээр хэлэв.
Мөн тэрбээр хэлэхдээ, “Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгоход дахин анхаарлаа хандуулна гэж Засгийн газар мэдэгдсэн. Гэхдээ Австралийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ашиг тусаа өгөх төслүүд хэрэгжүүлж буй томоохон корпорациудад зээл олгож болно” гэлээ.
Харин ЕСБХБ-ны эрчим хүч болон ашигт малтмалын асуудал хариуцсан захирал Риккардо Пулитигийн хэлснээр, “Оюутолгой”-н өргөтгөлийг санхүүжүүлэхтэй холбоотой ажлыг хэдийн хийж эхэлжээ.
“Бид энэ төслийг санхүүжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Талууд тохиролцоонд хүрсэнд бид баяртай байна” гэж тэрбээр хэллээ.
Түүний хэлснээр, энэ нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээж, идэвхжүүлэхэд маш чухал хэлэлцээр юм.
“Оюутолгой”-г өргөтгөх ажил 2022 он гэхэд дуусахгүй байж магадгүй гэж “Рио Тинто”-гийн зэсийн салбарын гүйцэтгэх захирал Жан Сэбастьян Жак энэ долоо хоногт мэдэгдсэн ч Германы шинжээч Пол Ян “2019 эсвэл 2020 онд өргөтгөлийг хийж дуусах боломжтой гэж би үзэж байна” гэсэн юм.
Яны хэлснээр, “Оюутолгой” бол “Рио Тинто”-гийн хамгийн шилдэг, өсөн дэвжихэд хамгийн чухал төсөл гэдэг нь тодорхой.
Урьд шөнө нэг фунт /483.5 гр/ зэсийн үнэ 2.81 доллар байсан юм.
Г.Доржхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
AUSTRALIUD HURUNGUJUULNE GENEE
Панбаатараа, Хуйянгаа, Даваасүрээн, Болорархичулуунаа та нар одоо болиоч ээ поп-уудын үнэн нүүр царайг ард бид мэддэг болсон шүү. Та нар бичиг баримтыг нь ч үзээгүй байж сургаар буруу болсоныг нь яаж мэдэж байгаа юм энэ чиний багийг хуулахад хангалттай чиний балгаар ОТ 2 жил гацлаа улс оронд энэ хугацаанд юу авчмрсан юм муу муухайг л авчирсан. Тэр хооронд зэсийн үнэ уналаа ард түмний амьдрал улам доройтлоо ажилгүйдэл ихэслээ хямрал нүүрлэлээ гадаадын хөрөнгө оруулалт зогслоо өөр юу хэрэгтэй юм поп-уудын сайхан гал цогтой хуурамч үгээр чинь бид хоол хийх юм уу сэрээч чи эргэн тойрноо хараач чи
Чи энэ сэтгэгдлийг бичсэний төлөө ЕСээс хэдэн төгрөг авч байгаа вэ?
Популистуудын попуриг дагаад 70 - 100 жил ашиглах ордоо ашиглах ажлйг хойшоо тавих нь жинхэнэ "ЗЭСЭН ДЭЭР ГУЙЛГАЧИН" болно. Баярцогт эдгээр популистуудын бооролохоос айлгүйгээр тохиролцоонд хүрсэнийг, харин ч хүн зон ,улс орноо бодсон ажил гэж хувьдаа бодож байгаа.
70-100 JIL HECHEECH ASHIGLAHGUI..YAAGAAD GEVEL NAAD GADAADUUD CHINI HAMGIIN TURUUND HAMGIIN SAINIG NI 10-20 JILIIN DOTOR UHCHAAD ALGA BOLNO..TUUHEND 1 ORDIIG 100 JIL ASHIGLAJ BAISAN TUUH BAIHGUI.
ENE GEREEND GARIIN USEG ZURSNAAR 5.1 TERBUM DOLLART BAGTAANA GEJ BAISAN HURUNGU ORUULALT DEER NEMEED 4.7 TERBUM DOLLARIIN HURUNGU ORUULALTIIG HIIHEER BOLJ BN. ENE 4,7 TERBUMIIN 34% IIG MANAIHAN HARIUTSAHAAR 1.6 TERBUM $ GARGANA GESEN UG.ENE NI CHINGIS BOND GEH ZEELNEES TOM TOO BOGOOD OMNUH URTEIGEE NIILEED MANAI TAL URUU TULSUUR ASHIG AVNA GEJ BAIHGUI BOLSOOR L BAIDAL DORDSOOR L BN. IIM YUM HIIJ BAIGAA HUMUUSIIG OGTSRUULAHGUI BOL TAVAN TOLGOIG BAS L ZALGIHAAR ONILCHIHOOD SUUTSGAAJ BAIGAA SHUU. ED NAR GADNIIHNAAS HEDEN SAYAR NI AVILGA AVCH L BAIVAL MONGOLIIN BAYLAG URSAH ALDAGDALD OROH HAMAAGUI BOLOH NI SAYA GARIIN USEG ZURSAN GEREENEES NI SHUUD HARAGDAJ BN.
Чингис бондын 1,5 хан тэрбум доллараар ямар их зүйл хийв, ямар их баялаг бүтээгчид бий болов. Гэтэл Монгол хэзээ ч орж ирээгүй 2 тэрбум долларыг орж ирсэн гэж хүлээн зөвшөөрөх, дээр нь хэзээ ч орж ирэхгүй 2-4 тэрбум долларыг хөрөнгө оруулалт нэртэйгээр өр болгон хүлээн зөвшөөрөхийг монголын ард түмэн зөвшөөрөхгүй. Үнэхээр тэрэндээ тулсан бол бид өөрсдөө дахин бонд босгож болно. Рио Тинтог яаралтай олон улсын арбитрт өг. Рио Тинто манайхаас нэг том зүйл нууж байгаа нь говийн усны нөөц ирэх 10 жилд дуусна, гэтэл бид 30 жилийн дарачаас ашиг авах гээд маш том өр тавиад мөрөөдөлд живж болохгүй. Харин өнөөдрийн 130 сая доллараа нэхэж ав, өгөхгүй өол шүүхээр гаргуул. Монгол улс бол гэрээгээ яв цав биелүүлж байгаа, харин Рио Тинто гэрээгээ зөрччихсөн хулгайч хүүхэд шиг, гомдож давхиад байгаа. Бид ч мөнгөө ч олж авий, гадаадын хөрөнгийг үргээдэггүй гэдэг нэрээ сэргээж авий. Учир нь бид гэрээгээ яв цав биелүүлсээр яваа. Монголчууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг юм байна гэдгийг дэлхий дахин хараг! Харин Рио Тинто өөрсдийн тулган хүлээлгэсэн гэрээгээ ч биелүүлж чадахгүй байгааг дэлхий хараг. Шударга шүүх шударга монголын талд байгаа учраас Рио Тинто олон улсын арбитраар орохоос үхтэлээ айж байна.