sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэллээ. Бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулахаа илэрхийлж байсан байна.
 
Ерөнхий сайд тус хотод ажиллах үерээ АНЭУ-ын Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахян, тус улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд  Саиф Бин Заед Ал Нахян нартай уулзалт хийлээ.
 
 
 
Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдаас дотоодыг хамгаалах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ярилцсан байна.
 
Харин Ерөнхийлөгчийн хүү, Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн Султан Бин Халифа Бин Заед Ал Нахянтай уулзах үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид нь Монголд очихоо илэрхийлжээ. Мөн тус уулзалтын үеэр Монголоос тус улсад нэг сая толгой малын мах экспортлохоор боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.