sonin.mn
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс /МХБНУ/-аас Монгол Улсын зарим яам, газрын албан хаагчдад зориулж өчигдөр /2015.05.20/ ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд сургалт зохион байгуулсан.
 
Уг үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Мьянмарын парламентын бүлгийн дарга хатагтай Ц.Оюунгэрэл оролцож,  Мьянмарын төлөөлөгчидтэй "Иргэний нийгмийн тогтолцоо, хөгжил" сэдвээр санал солилцлоо. МХБНУ-ын ГХЯ, хотын зөвлөл, ЗГХЭГ, Дотоод хэргийн яам, БХЯ, ХЭҮК, Холбооны ерөнхий прокурор болон бүс нутгийн засаг захиргааны албанаас төлөөлөгчид оролцсон энэхүү уулзалтын үеэр Монголын тал Шилэн дансны хууль болон Төрийн бус байгууллагын тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцсон юм.