sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад хийж буй ажлын айлчлал өндөрлөж, тэрбээр өнөөдөр эх орондоо ирнэ.
Ерөнхий сайд 16 цагаас "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах ба тэр даруйдаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр уг айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. УИХ-ын зарим гишүүд энэхүү үйл явцыг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд буй. Ерөнхий сайд энэ бүхэнд өөрийн биеэр тайлбар хийх гэнэ.
 
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг