sonin.mn
Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зочид буудлын холбоо хамтран “Зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежмент” сэдэвт сургалтыг “Улаанбаатар” зочид буудалд зохион байгууллаа.
2016 онд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан тус арга хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авах буудлуудын ажилтнуудыг энэ удаагийн сургалтад хамруулжээ.
 
Зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежментийн сургалтыг 2013 оноос эхлэн зохион байгуулж иржээ. Өнгөрсөн жил “Корпорейт хотел энд Конвэйшн центр” зочид буудалд “Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх нь” үзүүлэх сургалтыг зохион байгуулж байв.  
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ"