sonin.mn
ДАМАСК. /AP/. Ирак, Сири дэх "Лалын улс" бүлэглэлийн босогчдын дунд гадаадын 16000-17000 иргэн байна гэсэн тайлан гарчээ. Дөрөвдүгээр сарын нэгэн өдөр Кавказын тосгоны өсвөр насны хоёр хүү гэрээ орхин, дайнд оролцохоор явсан байна. Мөн Миннесота муж улсын Миннеаполис хотын 20  настай охин найзынхаа паспортыг хулгайлж, мөн л аюултай аялалд гарчээ. Шинэ Зеландын хамгаалалтын ажилтан, загасчлах, ан агнах хоббитой канад залуу мөн ариун дайнд оролцохоор Ирак, Сирийг зорьсон байна. Ингэснээр 90 гаруй орны 16000-17000 эрэгтэй, эмэгтэй хүн Сири болон Иракийг зорьж, “Лалын улс” бүлэглэлийн төлөө дайтахаар нэгдсэн болохыг Өрнөдийн бие даасан байгууллагын хийсэн судалгаа харуулжээ.
 
“Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа газар нутагт ирж дайтаж, удирдлага, эмч, шүүгч, инженер, эрдэмтэн зэрэг мэргэжлээр ажиллаж, шинэ гэр бүлтэй болохыг дэлхийн лалын шашинтнуудад тус бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади уриалсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ"