sonin.mn
Нийслэлийн удирдлагууд дахин төлөвлөлтийн хүрээнд шинэчлэн барих шилдэг төсөл, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хууль бусаар явуулж байгаа талаар монголын барилгын “Топ” гэж нэрлэгддэг таван компанийн захирлуудын төлөөлөл өчигдөр энэ талаар мэдээлэл хийлээ. 
Тодруулбал, монголын бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, барилгын салбарын тэргүүлэгч компаниуд туршлага, мэргэжлийн ур чадвар, хүч хөрөнгөө нэгтгэн Монгол Улсынхаа, түүний дотор нийслэл хотынхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” нэгдлийг байгуулжээ.
Ингээд энэхүү хуралд “Орчлон Констракшн” ХХК-ийн захирал Д.Ганзориг, “Цаст констракшн” ХХК-ийн захирал Н.Баярцэцэг, “Заг констракшн” ХХК-ийн захирал Г.Ононтуул, “Гандирс” группийн захирал Ц.Эрдэнчулуун, “Грийн ресурс” ХХК-ийн захирал Ц.Цэцэнзориг нар оролцсон юм. Дээрх нэр бүхий компаниуд өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан сонгон шалгаруулалтад төслөө илгээсэн аж.
 
Өөрөөр хэлбэл, тэд НЕТГ-аас зарласан дахин төлөвлөлтийн шалгаруулалтыг шударга бус явагдаж байна хэмээн дээрх хүмүүс мэдэгдсэн юм. Ингэж үзэх болсон хэд хэдэн шалтгаан байгаа аж. Тухайлбал төслийг сонгон шалгаруулах хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй ч зарим ялагчдыг зарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлжээ. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх газрыг олон хэсэгт хуваан задалж, арваад жижиг төсөл болгосон нь хот төлөвлөлтийн эсрэг үйлдэл болсон. Түүгээр ч зогсохгүй албан ёсны хариуг өгөхдөө хуулийн хугацааг баримтлаагүй, хоцроосон бөгөөд ингэхдээ үл ойлгогдох, хардлага төрөхүйц агуулгатай хариултыг өгчээ. 
 
 
Ингээд барилгын компаниуд хэлэхдээ “Бид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх Төмөр зам орчмын хуучин хорооллуудыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинэчлэн барих шилдэг төсөл, төсөл хэрэгжүүлэгчийг сонгох шалгаруулалтад оролцсон юм. Гэтэл дээрхи уралдаант шалгаруулалтын явц эхнээсээ олон үл ойлгогдох байдал дагуулсан бөгөөд үүний уршгаар Улаанбаатар хотын өнгө төрх, хот төлөвлөлт, нийслэлийн иргэд, төсөлд хамрагдах оршин суугчдын эрх ашгийг хөндсөн, аливаа сонгон шалгаруулалтад өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа. Гэтэл албан тушаалтнууд танил тал, хээл хахууль, асуудлыг мэргэжлийн бус үүднээс шийддэг байдал давтагдах нөхцөл байдал үүсээд байгаа учир энэхүү мэдээллийг бид олон нийтэд өгөх нь зөв байх гэж бодсон юм. 
 
 
 
 
Дахин төлөвлөлтөд орохоор тусгагдсан төмөр зам орчмын барилгууд
 
 
 
 
Нэр бүхий компаниудын илгээсэн төслийн зураг
 
 
Тухайлбал: 
 
1. Бидэнд шалгаруулалтын албан ёсны дүнгийн тухай мэдээ ирээгүй байхад энэ тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. 
 
2. Энэ хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хот байгуулалт, төлөвлөлт, оршин суугчдын тав тух, нийгмийн асуудлыг цогц байдлаар шийдэх учиртай. Гэтэл, уг төслийг олон жижиг хэсэг болгон хувааснаар өнөөдөр нийслэлийн хөгжилд маш их саад болоод зогсохгүй эмх замбараагүй, өнгө үзэмжгүй байдал, нийгмийн болон дэд бүтцийн асуудлыг орхигдуулсан ижил буруу, өнчин барилгууд баригддаг түүх давтагдахад хүрээд байна. 
 
3 .Шилдэг төсөл, төсөл хэрэгжүүлэгчийн шалгаруулах ёстой байтал танил талаа харсан, оролцогч бүрт бага багаар хүртээх хачирхалтай зарчмаар асуудалд хандаж байгаа нь харамсалтай. 
 
4. Сонгон шалгаруулалтыг ил тод байлгах, хамгийн шилдгийг шударгаар сонгох нөхцөл бололцоог хангах үүднээс нийслэл, дүүргийн удирдлага, мэргэжлийн байгууллагад төслөө танилцуулах, шаардлагатай мэдээллийг авах зоригоор удаа дараа хүсэлт гаргасан ч одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй.
 
5. Танай төсөл хамгийн шилдгээр шалгарсан боловч дахин зарлах шаардлагатай гэсэн хачирхалтай албан тоот ирүүлсэн.” гэв. 
 
Уг нь тэд төмөр зам орчмын барилгуудыг ахин төлөвлөж, цогц байдлаар бүтээн босгох төлөвлөгөөг гаргажээ. Энэхүү төлөвлөгөөнд нь 1000 хүүхдийн сургууль, ногоон байгууламж, зам талбайн тохижилт, явган хүний гүүрэн гарц, гэрэлтүүлэг, ИШС-г шинэчлэх өргөтгөх зарим ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөсөн байжээ. Дээрх нэр бүхий байгууллагууд Баянгол дүүргийн Төмөр замын 1-4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших дахин төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан уралдаан шалгаруулалтанд оролцох зорилгоор “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” нэгдлийг байгуулан нэгдсэн нь энэ аж. Ямартай ч тэд өнөөдөр явуулж буй төсөл сонгон шалгаруулалт хууль зөрчиж байгаа талаар тодорхой баримттай мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. 
 
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагуудыг аливаа нэгэн төсөл сонгон шалгаруулалтыг явуулахдаа танил талаа харж өгдөг хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа гарч байсан. Харин энэхүү асуудлаар нийслэлийн удирдлагууд өөрсдийгөө хууль зөрчөөгүй, үнэн зөвөөр сонгон шалгаруулалт явуулдаг хэмээн мэдээлж байсан. Хууль дүрэмд зааснаар бол аливаа нэгэн төсөл сонгон шалгаруулалтыг явуулахдаа шударга журмаар явуулна гэж заасан байдаг. Гэтэл хотын удирдлагууд энэ бүх дүрэм журмыг огоорч танил тал хамсаатандаа төсвийн мөнгөнөөс бага ч болов хүртээх зарчмаар ажиллаж байгаа нь үнэнд нийцэхгүй нь лавтай. 
 
“Гандирс” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэчулуун "Бид муугийн муугийн тоонд ч орохгүй байна шүү дээ. Шалгарсан төсөл гоё бол бид баярлах байсан. Гэвч ялагчийн төслийг бидэнд харуулахгүй байна" гэв.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн сард Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015" форумаар хотын удирдлагууд хувийн хэвшлээ дэмжиж ажиллнан хэмэн хэлж байсан удаатай. Гэтэл тэд хувийн хэвшлээ дэмжих нь байтугай тэднийг алагчлан үзэж байгаа нь дээрх форумын утга учир алдагдаж байна гэж үзэхээс өөр аргагүй. Тухайлбал, НИТХ-ын дарга Д.Баттулга хувийн хэвшлийнхний самсааг шархируулж тэднийг жинхэнэ утгаар нь омогшуулж байсан юм. Тэрбээр, “Улаанбаатар хотын эдийн засгийн нөөц болсон хөгжүүлэх хөшүүрэг болсон хувийн хэвшлийнхэн та бүхэнтэй хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Аливаа улс орны үндэсний бүтээн байгуулалтыг хувийн хэвшил гүйцэтгэсээр ирсэн юм шүү. Бидэнд та бүхний санал бодол идэвх санаачилга юу юунаас илүү чухал юм” гэж хэлж байсан.Гэтэл тэдний энэхүү хэлсэн үг нь тухайн өдрөө л олон хүний самсааг шархируулж ийнхүү хууль бус үйлдэл хийж байгаа нь яав ч үнэнд нийцэхгүй байна. 
 
Уг нь барилгын салбарыг “Хөгжлийг бүтээгч гэж бид тодорхойлдог хэрнээ өнөөдөр тэднийг ийнхүү шедэнд орсон хог мэтээр үзэж байгаа харамсалтай. Угтаа бол Барилга, хот төлөвлөлт хоёрын уялдаа холбоо цогц байж , байж өнгө үзэмж, чанар стандарт яригдах ёстой гэдгийг хотынхон сайн мэдэж л баймаар юм. Тэгэхээр барилгын салбарын бизнес яалт ч үгүй улстөрөөс шалтгаалж байгаа нь дээрх үйлдэл юм. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулатад оролцож ялсан атлаа ялагдсан компанид ажлаа алдсан олон барилгын компани бий. Эцэст нь хэлэхэд хотын дарга Э.Бат-Үүл ээ, “Танай төсөл хамгийн шилдгээр шалгарсан боловч дахин зарлах шаардлагатай гэсэн” хачирхалтай албан тоотыг барилгын компаниудад өгсөн нь юу гэсэн үг юм бол гэж таниас асуумаар байна. Мөн албан тушаалтнууд танил тал, хээл хахууль, асуудлыг мэргэжлийн бус үүднээс шийддэг байдал давтагдах нөхцөл байдал үүсч буйг холбогдох газрууд нь анхааралдаа авах нь зүйн хэрэг байх.
 
 
Эх сурвалж: