sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн өмнөд нутгийн Андра-Прадеш болон Теленгана мужид сүүлийн гурав хоногт хэт халсны улмаас 150 гаруй хүн амь эрсэджээ.
Тус улсын эрүүл мэндийн байгууллагын нэрээ нууцлахыг хүссэн албаны хүний хэлснээр, хэт халсны улмаас энэ долоо хоногийн пүрэв гарагаас хойш Андра-Прадешт 80, Теленганад 70 гаруй хүн амиа алдсан байна.
 
Хэт халсны улмаас амь эрсэдсэн хүмүүсийн олонх нь орон гэргүй хүмүүс байжээ.
 
Зуны оргил цагт гадагшаа гарахгүй байхыг тус хоёр мужийн удирдлагууд хүмүүст уриалжээ.
 
Цаг уурчдын мэдэгдсэнээр, ойрын өдрүүдэд тус улсад хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг