ТЕГазраас зохион байгуулсан “Далд эдийн засагтай тэмцэх нь” сэдэв зөвлөгөөнд оролцож тавьсан илтгэлийн хураангуйг хүргэж байна.
Манай эдийн засагт тулгамдсан эрсдлүүд буюу эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх товчхон дүгнэлт:
Өнөөдөр Монгол улс аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийнхээ 90 хувийг гадаадаас импортоор авч хэрэглэдэг, дотоодын өргөн үйлдвэрлэл бараг байхгүй болчихоод байна. Иймээс манай улсын үндэстний хамаг баялаг гадаад валютаар дамжин гадагш урсан одож энэ байдал нь эдийн засгийн макробүтцийн маш том гажуудал, ажилгүйдэл, ядуурал, бүх зүйл дээр сул дорой байдал, эрүүл мэнд боловсролын уналтын гол шалтгаан нөхцөл болж байна.
Сүүлийн 20 гаруй жилийн реформын үр дүнд экспортыг зөвхөн байгалийн нөөц баялаг, түүхий эдийн чиг баримжаатай болгосон байгаа нь хэзээ ч ажлын байруудын тоо олшрохгүй, ашиг орлого нэмэгдэхгүй, ядуурал дампуу байдал зогсохгүй болгож байгаа юм.
ДНБ нь 2011 онд өмнөх онтой харьцуулбал 17,8 орчим хувиар өссөн гэх боловч ядуурлын түвшин хүн амын 38,6 хувьтай байгаа нь үүний зөвхөн нэг баталгаа юм.
Одоо манайд байнгын тогтмол хөдөлмөр эрхлэлтийн түвшин хангалтгүй хувь байгаа нь нийгмийн ялзрал, задрал хэзээ ч зогсох боломжгүй болгож байгаа юм.
Манай улсын мөнгө-зээлийн бодлогыг мөн гадаад валютын нөөцөөс шууд хамааралтай болгосон нь гаднын бүрэн хараат байдалд оруулж эдийн засгийг хөгжүүлэх урт хугацаатай хүү багатай зээлийн гүнзгий хомсдолд байнга барьж байна. Одоо төгрөгийн зээлийн хүү их өндөр байгаа /бодлогын хүү 11,75 хувь байгаа/ арилжааны банкны зээлийн хүү 16-18%, хугацаа нь 3 – 12 сар байгаа.
Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гаднын элдэв туршилт явуулганд өртөж бүрэн гажуудал хямралд орж энэ нь Монголын ирээдүйг бас л гадна талаас бүрэн хараат болгож байна. Манай хүүхэд, залуусын политехникийн боловсрол мэдлэг аажмаар доошоо гулган унасаар байгаа нь ирээдүйг тун бүрхэг болгож байна. Политехникийн мэдлэг бол чухамдаа баялаг, хөгжлийг бүтээдэг мэдлэг боловсрол, чадавхи юм. Политехникийн мэдлэг бол техник, технологи хөгжил баялаг юм.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ гадаад валютын ханш, либерал үзэл суртлаас тогтмол өсч байгаа. Энэ нь эргээд ядуурал улам ихсэх нөхцлийг улам бүрдүүлж байна.
Одоо залуу хүмүүс орон сууцны зээлийн асар том өрөнд унаж манайд санхүүгийн асар том хөөс их болж байна. Энэ нь удахгүй хага үсрэх бөгөөд үр дагаврууд нь олон жилийн турш ядуурал, тогтворгүй байдлыг бий болгоно.
Дүгнэлт:
Манай улсын эдийн засаг нь гаднаас бүрэн хараат байдалд орсон байна.
Монголын эдийн засгийн өсөлт ард түмнийхээ амьдралд наалдахгүй байгаа.
Дотоод нийгэм-улстөрийн байдал нь улам тогтворгүй болж байгаа.
Манай улс түмний маргаашийн ирээдүй маш бүдэг байна.
Уул уурхайгаас өндөр ашиг орж ирнэ гэж бид ГОРЬДОЖ хүлээж байгаа.
Тэгвэл ийм хүлээлт нь бас л мөрөөдөл хэвээр үлдэх их магадлал байгаа гэж үзэж байгаа миний дараахи товчхон илтгэлийг сонсоод өөрсдийн дүгнэлтээ хийнэ үү.
Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" номоос авсан болно.
“Эдийн засгийг алах” гэж юу гэсэн вэ ?
Улс оронд орж ирж неоколоничлолын дөнгөнд оруулахын тулд орчин үед хамгийн түрүүнд үзэл суртлаа хүлээн зөвшөөрүүлдэг аргыг хэрэглэх болсон байна. => Эрх баригчид, ард түмэн нь энэхүү үзэл суртлын ойрын болон алсын үр дагавруудыг нь ойлгоогүй байх нь хамаагүй байдаг => үүн дээр нь дөрөөлөөд улс орны дотоодод нь нэвтрэх бүх үүд хаалгаа нээж засаж авдаг байна. /чөлөөт зах зээл, хувийн өмч, үнийн либералчлал г.м/
Урьд өмнөх эдийн засгийн суурь бүтцүүдийг нь задлаж эвдэн бусниулдаг. /хувьчлал, бүх үнийг либералчлах => урьд өмнө нь гаргаж байсан барааны нэр төрлүүд буурах, ажилгүйдэл үүсэх, ядуурал үүсэх нөхцлийг бий болгодог. Ингээд улс орныг бүхэлд нь түүхий эдийн экспортын эдийн засгийн загварт оруулдаг. Түүхий эд бол дэлхийн зах зээл дээр бэлэн бүтээгдэхүүнээс хэдэн арав дахин хямд байдаг! Ганц ийм замаар хөгжсөн, ядаж төлбөрийн чадвартай болсон нэг ч улс түмэн байдаггүй байна.
Улс орны мөнгө-санхүүг нь Төв банкны 2 шатлалттай систем болгодог => энэ нь үнэн хэрэг дээрээ гаднын валютаас бүрэн хараат болгодог => энэ байдал нь хөгжлийн урт, хямд зээлгүй болгодог, мөн санхүүгийн эх үүсвэрийн, хүүгийн тогтворгүй “хөвөгч” байдалд оруулж эдийн засаг нь салхины аясаар байдаг хамхуул шиг болдог. Монгол төгрөгийн эдийн засаг уруухи нийлүүлэлт, ханшийг нь гадаад валютын нөөцтэй маш хатуу уясан байгаа. Энэ бол бүрэн хараат байдлын сонгодог шинж бөгөөд дэлхийн зах зээлийн бүрэн эрхшээлд байх, долларын ханшийн хэлбэлзэлд дарлуулж байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Одоо зөвхөн ийм л зам байдаг гэж манай ихэнх хэвлэл мэдээллээр, элдэв сургалт, курс семинараар, боловсролоор тархи угааж байгаа. Гэвч огт ийм биш юм.
Чөлөөт зах зээл нэрийн доор капиталын гадагшхи урсгалыг чөлөөтэй болгодог байна => Энэ нь гадаадын хөрөнгө капитал тухайн улс оронд чөлөөтэй нэвтэрч дотоодын зах зээлийг нь эзлэн авах замаар үндэстний ААН-үүд үүсч өсөж өндийх боломжийг нь хязгаарладаг, мөн дотоодод төгрөгөөр олсон орлогоороо банкны системийнх нь гадаад валютын орлогын үлэмжхэн хэсгийг нь хаман гадагш гарах үүд хаалгыг нээсэн байдаг. Үүний бас нэг суваг бол хөрөнгө оруулалтын оффшор компаниуд юм. Тэд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг огт төлдөггүй компаниуд байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэж багахан татвараа ч олигтой төлдөггүй байна. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 тэрбум доллар оффшор бүсүүдэд хуримтлагдсан байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийг нь эрх чөлөөтэй болгох нэрийн доор ард түмний өмчөөс салгаж төрийн хараа хяналтаас бүрэн гаргадаг => энэ нь дотоод мэдээллийн хэрэгслүүдийг ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө бус, үндэстний төрийнхөө бодлого, эрх ашгийн төлөө бус харин хувийн эздийнхээ, нам бүлэглэлүүдийн мөн гадаадын элдэв хүчнүүдийн эрх ашигт үйлчилдэг болгодог. Одоо манай хүмүүст хүрч байгаа мэдээллийн ихэнх нь хүчтэй далд цензуртэй байгааг анхаарах ёстой.
Бүх сургалт боловсролыг нь либералчилж энэ нь хагас дутуу мэдлэгийн хэлтэрхийнүүд, цэвэр харийн үзэл суртлын хоосон номлолоор манай залуу үе, хүмүүсийг нь “чанаж” боловсруулж байна.
Эцэст нь манай ихэнх хүмүүс гадаадын "зөвлөхүүд", дотоодын эрх баригчдын амлалт ажлынх нь зөрөөг хараад энэ бүгдийг бүүр ойлгохоо больдог, ингээд тархиа угаалгасан хүмүүс энэ ядуу зүдүү байдлынхаа цаад шалтгаануудыг, уг сурвалжийг олж харах сэхээрч ухаарах чадваргүй, ийм боломжгүй болгодог байна. Манайд ийм эхний нэгэн үе хүмүүс нэгэнт гараад ирсэн байгаа нь одоо байдлыг улам төвөгтэй болгож байна.
Элдвийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж улс орныг асар их гадаад өрийн дөнгөнд хийдэг байна. => Үндэстний нөөц баялаг, бүтээсэн баялгийн ихэнх нь асар их гадаад хүүгийн үйлчилгээнд буюу хүүг нь төлөхөд байнга урсаж байх ийм нөхцөл байдлыг бий болгож хууль болгож авсан байдаг. Одоо ийм хуулиуд доор нь амьдарцгаа!? гэж байна.
Үндэстний баялагийг нь гадагш нь зөөх дэд бүтцээ өөрсдөд нь зээлсэн мөнгөөр хийлгэж авдаг байна. Үүнийгээ дэд бүтцийг хөгжүүлэх элдэв сонин нэртэй төслүүд, бүтцийн өөрчлөлтийн төслүүд гэж хоёрдмол цаад далд утгатай нэрлэж мөн хажуугаар нь өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр зээлээр шахдаг байна.
Ашиг тусаа өгөх эсэх нь эргэлзээтэй бусад элдэв төслүүдэд гадаадын том том зээлүүд авахуулж ялангуяа байгалийн баялагийг нь, бас өндөр мэргэжилтэй боловсон хүчинг нь гадагш нь урсгах үүд хаалгыг нээдэг байна. Дараа нь энэ бүх өрөө байгалийн нөөц баялгийг нь хямдхан цөлмөж авах замаар, тэндээс хууль ёсны эздэд нь - ард түмэнд нь унасан өчүүхэн орлогоос нь ч эргүүлэн төлүүлэх тооцоотой байдаг байна. Ийм жишээ Африкт, Латин Америкийн олон орнуудад хавтгай байна.
Түүхий эд бол ер нь хамгийн бага үнэтэй эд байдаг. Харин эцсийн бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэй байдаг. Тэгвэл тухайн улс орныг түүхий эдийн дэлүү хавсаргаа болгож харин гаднын аж үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирж шахаж борлуулж байх зах зээлээ болгон хувиргаж авдаг байна. Энэ бол мөнхийн ядуурлын гол цаад шалтгаан юм! Тэд 200-400 жил колоничлосон улс орнуудаа ийм болгосныг Африк, Азийн ядуу буурай орнууд, Латин Америкаас харж болно.
Ингээд тухайн улс орон мөнгөөр ядуу сул дорой болж үндэстнийхээ аж үйлдвэрлэлийг босгох мэдлэг боловсрол, эрүүл мэндгүй болж нийгэм нь ажилгүйдэл ядуурлаас ялзарч задарч энэ байдлаасаа гарах боломжгүй болгодог байна. Ийм гашуун түүх олон улс орнуудыг дайран гарсан бөгөөд хэдхэн улс гүрнүүд л өндөр хөгжилтэй баян тансаг байдгийг цаад шалтгаан энэ юм.
Үүнийг л ЭДИЙН ЗАСГИЙГ АЛАХ гэдэг бөлгөө. Харин энэ бүхний оронд зөвхөн ХООСОН ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ ҮЗЭЛ СУРТАЛ Л ХОЙНО НЬ ҮЛДЭЖ ХОЦОРДОГ БАЙНА!
БАРУУНЫ УЛС ОРНУУДАД АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ЛИБЕРАЛЧЛАЛ БАЙСАН УЧРААС ИЙМ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ БАЯН ТАРГАН АМЬДАРДАГ БОЛСОН ЮМ БИШ ЭЭ. ҮҮНД БУСАД УЛС ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ "АЛЖ" ХҮН ХҮЧНИЙ БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ ХЯМД АВЧ БАЙДАГ ШИЙДВЭРЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙДАГ БАЙНА.
Ингээд тухайн улс орны байгалийн нөөц баялагийг борлуулснаас орж ирэх багахан валют, мөн хүн ардынх нь дотооддоо бүтээж байгаа баялаг нь:
эргээд ард түмэнд нь наалдахгүй гадагшаа элдэвийн санхүүгийн зальт механизмуудаар урсаж эхэлдэг
иймээс дотоодын хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүй болж ажлын байрууд бий болгох, хүн амынхаа орлогыг дээшлүүлэх, ядуурлаас гарах боломжгүй болгож орхидог
боловсрол, эрүүл мэндийн салбараа өөд нь татах мөнгө хөрөнгө үлддэггүй байна. Энэ нь тухайн улс орныг улам сул дорой болгодог.
Ийм замаар улс орон хөгжил цэцэглэлт битгий хэл ядаж төлбөрийн чадвартай ч болж чаддаггүй байна. Ийм жишээ Африк, Латин Америкаар дүүрэн байна.
Ийм хөрөнгө мөнгөний байнгын дутагдалтай нөхцөлд боловсрол, сургалт нь чанаржиж шинжлэх ухаан судалгаа хөгжих үндэсгүй болгож байгаа нь тэр юм.
Ийм тухайн улс орон стратегийн амин чухал хүнс бараа, эм тариа, тариалалтын үрээ хүртэл гаднаас авдаг болдог учир улс орон маш эмзэг дорой, хараат болон хувирдаг байна.
Одоо манай улсыг уул уурхайн түүхий эдийн экспортод чиглэсэн эдийн засгийн загварт оруулсан байгаа нь гагцхүү татвараар хураасан жаахан мөнгөөрөө эсвэл гадаадаас валютын өр тавьж байж л амь зуудаг, бүтээн байгуулалт хийдэг неоколони улсын дөнгөнд хийж байгаа нь тэр юм.
Гарах арга зам , гарц:
Монгол улсын эдийн засагт учраад байгаа бодит эрсдлүүдийг гүнзгийрүүлэн нэгбүрчлэн судалж үнэлэлт дүгнэлт гаргах, одоогийн эрсдлүүдийг таслан зогсоох
Үндэстний эдийн засгийнхаа хэрэгцээ шаардлага, хөгжлийн загвар, стратеги, сэргээн босголтын хөтөлбөрийг улстөржилгүй, үзэл сурталжилгүй даруй гаргах, нийгэм хүн арддаа үнэн байдлыг ойлгуулж хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.
Гаднын элдвийн явуулга - төсөл, хөтөлбөрүүдийг зогсоох, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР НЭГ БҮР ДЭЭР үндэстний эрх ашгийн үүднээс хараат бус эрдэмтэд, судлаач шинжээчдийн дүгнэлтийг гаргадаг болох хэрэгтэй.
Улстөрчид улс орныг элдэвийн ашиггүй гэрээ хэлцэл, өрөнд унагачихаад яваад өгдөг энэ либерал эрхзүй – хувь хүний эрх ашгийг нийгмийн эрх ашгийн дээр гаргаж тавьдаг энэ цоорхойг бөглөж тэднийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж хугацаа үл харгалзан эрүүгийн болон ёс суртахууны хариуцлага тооцдог жишиг улс орнуудад байсан, одоо ч байдаг байна.
ГАДААД ӨРИЙН ХЭМЖЭЭГ БАЙНГА МЭДЭЭЛЖ АРД ТҮМНИЙ ХАТУУ ХЯНАЛТАНД БАЙЛГАХ ЁСТОЙ. Харин өнөөдөр Монголбанкны сайтнаас энэ чухал үзүүлэлтийг нуусан байгаа!?? Ер нь өнөөгийн эрх баригчид жинхэнэ хууль ёсны эзэд нь болох Монголын ард түмнээс нууж хийж байгаа уршигт балгаа "төрийн нууц" гэж "зориуд эндүүрдэг" байдал газар аваад байна. Харин гадаадын ....дугаар түншүүдэд энэ нь ихэнх тохиолдолд аль эрт ил тодорхой болчихсон байдаг!?
Зургийг "Эдийн засгийн алуурчдын золиосууд" номоос авсан болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Эдийн засаг-улс төр судлаач Х.БолорБолд
Сэтгэгдэл0
Өчигдөр Монголын эрчим хүч зарим аймгийг бүтэн 3-8 цаг орчим цахилгаангүй тасалсан боловч чмар ч мэдээлэл одоог хүртэл алга байна. Энэ л эдийн засгийн аллага байх даа. Мэргэжлийн бус мөнгөтэй баян эрчүүл сайд болон ээлжлэн суух юм. Тэднийг дагаад бас л мөнгөлөг бүдүүн залуучууд очиж мэргэжлийн байгууллагын ажил унагадаг байх даа.Энэ л эдийн засгийн аллага мөн үү? Мөнгө гэдэг ганц нам, мөнгө гэдэг ганц даргатай боллоо монгол даяараа энэ л бас эдийн засгийн аллага хийдэг нөхдийн захиалгат төлөвлөгөөт ажил уу аан? Улс орноороо өрөнд баригдаж, дотоодын гүйцэтгэгч компаниудаа дампууруулж байгаа нь тэр аллагын эздийн хорлон сүйтгэх ажиллагаа юу аан? Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуул хэрэв энэ аллагын эздэд үйлчллээгүй худалдагдаагүй бол ажиллах болсон уу аан?
3-8 ЦАГИЙН ЦАХИЛГААНЫ МӨНГӨ ГЭЖ АСАР ИХ МӨНГӨ БАЙГАА ДАА.САЙД НАР ХУВАААГААД ЦОХИЧИХОЖ БАЙГАА БИЗ.
ТӨРИЙН ТОЛГОЙД ШИНЖААН ХЯТАДААС ИРСЭН ЦАГААЧИД ГАРАХААР ИЙМ БОЛЖ БАЙГАА ЮМ.ЦЭВЭР ЦУСТАЙ МОНГОЛ ХҮМҮҮС БАЙСАН БОЛ ИЙМ БАЙДАЛД ОРОХГҮЙ БАЙХ БАЙСАН.
ЭЛБЭГДОРЖ САЙХАНБЭЛЭГ БАЯРЦОГТ БАТҮҮЛ ГЭСЭН ХАРЬ ЦУСТАЙ ЦАГААЧ УДАМТАЙ УЛСАД ИДЭЖ УУХ Л ЧУХАЛ БОЛОХООС МОНГОЛ УЛС ОГТ ХАМААГҮЙ.
Ene sudlaach tsus, zunduu tsus khusej bgaagaa shuud khelekh kheregtei!!! Suulchiin Kommunist shaar.
Чи ч өлөн нохой яатай цус л үнэртэх юм. Ухаантай хүнд цустай ямар ч хамаагүй санхүү эдийн засгийн бузар механизмыг бичсэн байна.
Чи Болорболдын хөлийн чигчий хурууны хумсанд ч хүрэхгүй гэдгээ ухаар. Эхлээд энэ ухаантай хүний олон нийтлэлүүдийг унш, дараад нь шүү.
Чи Болорболдын хөлийн чигчий хурууны хумсанд ч хүрэхгүй гэдгээ ухаар.Энэ хүн чинь ХБНГУ-ын дэлхийд нэртэй том сэтгүүлд сурвалжлагч хийдэг,Англи,Герман,Орос гээд олон хэлийг эзэмшсэн, Иракийн дайн г.м. халуун цэгүүдэд явж сурьвалжлага хийж байсан дэлхий мэдэх сэтгүүлч, басал нэг монголын бахархах хүмүүсийн нэг. Эхлээд энэ ухаантай хүний олон нийтлэлүүдийг унш, дараад нь шүү.
Баярлалаа. Болорболдоо. Аллагын технологийн талаар мэдээлэл дэлгэгдэж байна. Энэ схемийг эрх баригчид эсвэл энэ тогтолцооноос өчүүхэн хувь хүртэгсэд үргэлж олон түмнээсээ нуухыг хичээсээр ирсэн билээ. Одоо бидэнд хамгийн эхэнд хийж чадах зүйл бол залуучуудаа боловсролтой болгох ялангуяа политехникийн боловсролтой болгоход анхаарах өргөн хөдөлгөөн өрнүүлж сургах нь тулгамдсан асуудал болсон. Энэ тал дээр сайд Гантөмөр эх оронч санаачлага, иргэний зориг гаргаж буян болох хэрэгтэй дээ. Мөн сар бүр өрийн талаарх мэдээлэлийг хараат бусаар олонд мэдээлж байдаг эдийн засагчдын эх оронч алба сайн дурын үндсэн дээр бий болгох шаардлагатай байна. Бид харахуй “хуучин хүү ”болж хувирлаа. Энэ бол харийнхны хорон бодлого билээ. Сэрцгээж эхэл Монголчуудаа.
Ай даа энэ үхэр монголуудаа гэж!!!! Пелханов.Ленин хоёрын хэн нь хувьсгал хийж чадсан вэ? Пелханов сэхээтэнүүд сэнхэрүүлээд өгнө гээд 5800 Болорболд шиг хүмүүсээ алуулаад дууссан Ленин ажилчин тариачин нарыг хөдөлгөөд хувьсгал хийдэг юм гээд шоолуулж байгаад зоригодоо хүрсэн .сэхээтэн байнга урваж байдаг хулчгар хүмүүс пролетарууд бол алдах юмгүй .харамсалтай нь монголд ажилчин анги байхгүй бүгд гуйлагчин сэхээтэн гэж бодогсод буюу ядуучууд ийм л байна
МОНГОЛ НУТАГДЭЭР АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН БҮХ ИРГЭДЭД ХАНДАЖ ХЭЛЭЖ БАЙНА. БИД БҮГД БАЙГАЛИЙН БАЯЛАГТАЙ БАЙЖ ВАЛЮТТАЙ БОЛНО, ВАЛЮТТАЙ БАЙЖ ШИНЭ ТЕХНОЛОГИ ХУДАЛДАЖ АВНА, ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ЭЗЭМШИЖ БАЙЖ ХӨГЖИЛД ХҮРНЭ. ГАДНЫ КОМПАНИД БҮХ БАЯЛАГАА ГЭРЭЭ ГЭДЭГ ЦААСААР ТАВЬЖ ТУУЧААД ХӨГЖИЛД ХҮРНЭ ГЭВЭЛ ДЭНДҮҮ БУРУУ БОДОЖ БАЙНА. БИД ҮҮНИЙГ СОНГУУЛИАР САНАЛАА ЗӨВ ХҮНД ӨГЧ АЛДААГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРӨӨР ҮЙМЭЭН САМУУН БАЙХ ШААРДЛАГГҮЙ ИНТЕРНЕТ АШИГЛАЖ ҮЗЭЛ БОДЛОО ХУВААЛЦСАН. ГУДАМЖ БОЛ ТОХИРОМЖГҮЙ ЮМ.
СОНГУУЛИАР ХИЧНЭЭН ЗӨВ ӨГӨӨД ХАР МАШИНЫГ ЯАХ ВЭ?
хүн хүнээ мөлжиж хорвоогийн үзэгдэл юмсын нэг нь нөгөөгөө нөхцөлдөн бүрдүүлдэг жам ёсоор цөөн хүмүүс баяжиж олонхи хэсэг нь ядуурдаг хүн хөрөнгийн буруу харьцааг сонгосон "КАПИТАЛИСТ" нийгэмд оршигч барууны орны баячууд бусадыг боолчилж,хуурч,зальлаж,дээрэмдэж,дээрэлхэж ард түмний хөлс цусыг урсгаж байж хураасан хөрөнгөө алдчихгүй хамгаалахын тул А.Гитлерт далдуур туслан дэмжиж турхиран шаардаж дэлхийн 2-р дайныг хийлгэсэн боловч үнэн шудрага шудрагын төлөөх тэмцэлд ялагдсан түүхтэй билээ.Тэд энэ ялагдалдаа олон жил судалгаа дүгнэлт хийж дараагийн арга болох алд биений шуналдаа идэгдэж юмны учирыг ухаарч ойлгох чадваргүй хүмүүсийг урвууланг ашиглаж "АРДЧИЛАЛ,ХҮНИЙ ЭРХ" гэсэн биелэгдэшгүй хоосон хүсэл мөрөөдөлд нь тулгуурлан улс орныг дотроос нь хагалан бутаргах арга хэрэглэж байгааг ойлгох уу?
Сүүлийн үед манай төр засгаас явуулж байгаа бодлогыг харахад ахиад л АНУ-ын талыг баримтлах бодлогоо эрчимтэй явуулж эхэллээ. АНЭ улс, Япон улсууд АНУ-ын хамгийн үнэнч холбоотнууд, Хятадын талаар баримтлах бодлогоороо Энэтхэг АНУ-тай нэгддэг. Энэ ер нь юунд хүргэдэг бол? Зах зээлд шилжсэн цагаас эхлэн бид АНУ гэж сээхэлзэн 2 хөршөө элдвээр муучлан бүр хараан зүхэж 20-иод жилийг ардаа орхилоо. Гэвч үүнээсээ болж хожсоноосоо илүү алдсан бишүү? Уулын бугыг хараад унасан морио голов гээч болоогүй гэж үү? Хамгийн наад зах нь гэхэд байгаль ан амьтан гэж хоосон сүржигнэж байгаад 2 хөршийг холбосон хийн хоолойг хоёр талаараа тойруулаад тавиулчихлаа. Хэрэв бид хийн хоолойг нутгаараа дамжуулж чадсан бол олон асуудлаа шийдэхийн зэрэгцээ зүгээр сууж байгаад л “ногоон” уутлах байв. Сүүлд нь манайхан дахин дахин гуйсанч АНУ-ын заавраар Украйн шиг загнаж магадгүй гээд итгэж өгсөнгүй. ЭЗ-ийн хувьд асар их унацтай ийм төслүүд дээр тун уян хатан ухаантай хандахгүй бол алдхад тун амархан байдаг бололтой. Болгар улс ч гэсэн ЁХ-ныхаа заавраар жаахан томроод орхисон чинь Туркууд тэр төслийг нь уухайн тас хүлээн авч өөрийн нутгаар дамжуулан тавихаар болгочхооод гуяа алгадан баярлацгааж байна. Өнгөрсөн хойно нь Болгар матрын нульмис гоожуулан гуйгаад ч тусыг эс олов. Гэхдээ бидний боломж шавхагдаагүй байна. Одоо бид 2 хөршийхээ итгэлийг олж Ази-Ёвропыг холбосон хурдны замыг өөрийн нутаг дээгүүр тавиулах. Хийн хоолойтой адил манай талаас хөрөнгө мөнгө шаардахгүй 2 хөрш хурдны замаа тавина ашиглалтад оруулна, энэ замаар Ази-Ёвропын бүх орнууд бараагаа зөөнө бид татвараа авна.Энэ бол маш их мөнгө байх болно.Зарим ЭЗ-ийн тооцоолж буйгаар ОТ-оос хол давна гэж үзэж байна. Аливаа менежментэд эцсийн үр дүн л хэрэгтэй, эцсийн үр дүн гэвэл монголчууд бид наад зах нь мөр бүтэн, хоол ундтай, цалин нь амьдрал ахуйдаа хүрдэг ирээдүйдээ итгэлтэй амьдрах нь чухал, ийм нөхцөлд л Монголчууд жинхэнэ утгаараа хийж бүтээж туурвиж хэн гэдгээ харуулах болно, ходоод хоосон байж талбай дээр гарч Эбинууд эрлийз гэж хашгирах эрх чөлөө бидэнд хэрэггүй.
Boloroo chi ediin zasagch bish baij, medehgui sedeveeee munchaglaj yah ni ve. Oros uzelzei, orosoos tsaashaa hil garch uzeegui, ulaan kommunist hun dee
Ulaan Kommunist ch bai orosoos zaash hil garaagui ch bai Unen yum l bichsen baih yum , ta naad 2 sochor nudee neegeed uls ornoo neg Sain taivan hardaa !!!
Чи Болорболдын хөлийн чигчий хурууны хумсанд ч хүрэхгүй гэдгээ ухаар.Энэ хүн чинь ХБНГУ-ын дэлхийд нэртэй том сэтгүүлд сурвалжлагч хийдэг,Англи,Герман,Орос гээд олон хэлийг эзэмшсэн, Иракийн дайн г.м. халуун цэгүүдэд явж сурьвалжлага хийж байсан дэлхий мэдэх сэтгүүлч, басал нэг монголын бахархах хүмүүсийн нэг. Эхлээд энэ ухаантай хүний олон нийтлэлүүдийг унш, дараад нь шүү.
Чи Болорболдын хөлийн чигчий хурууны хумсанд ч хүрэхгүй гэдгээ ухаар.Энэ хүн чинь ХБНГУ-ын дэлхийд нэртэй том сэтгүүлд сурвалжлагч хийдэг,Англи,Герман,Орос гээд олон хэлийг эзэмшсэн, Иракийн дайн г.м. халуун цэгүүдэд явж сурьвалжлага хийж байсан дэлхий мэдэх сэтгүүлч, басал нэг монголын бахархах хүмүүсийн нэг. Эхлээд энэ ухаантай хүний олон нийтлэлүүдийг унш, дараад нь шүү.
Энд Хятад Америк Барууныг өмөөрч бичээгүй шүү Бодиттой хармаар байна Орос ч ялгаагүй эдийн засгийн алуурчидийн армитай байсан байсаар байна МАН ын зарим дэмжигчид АН ыг харахаар даралт нь ихэсдэг Тэд АН яаж үүссэн тухай мэдэхийг ч хүсдэггүй 70 жил түүхэн үүргээ гүйцэтгэж алдаа оноотой явж ирсэн МАН ын гол алдаа үндэсний эдийн засгаа Оросын эдийн засгийн алуурчдад атгуулсан МАН эдийн засгаа зөв хийсэн бол АН үүсэхгүй л байсан МАН эдийн засгаа буруу төлөвлөж ашиг өгдөггүй алдагдалтай олон үйлдвэрүүдийг Зөвлөлтийн татаасаар нөхөж өрсөлдөх чадваргүй болгож 10 тэрбум долларын өртэй болсон Өөрөөр хэлбэл Орос унавал Монгол хамтдаа унах гажиг системийг Монголчуудад тулгасан Энэ ч ёсоор болж Зөвлөлт дампуурч Зөвлөлтийн татаасаар тэжээлгэж байсан Монголын олон үйлдвэрүүд дампуурсан Энэ түүхэн сургамжаас үүдэж гаднаас хараат бус бие даасан эдийн засаг байгуулахын төлөө Ардчилсан холбооны жигүүрүүд нэгдэж АН үүссэн юм Харамсалтай дарга эрх мэдэл мөнгө МАН д худалдсан урвагчидийн балгаас болж түүхэн үүргээ мартсан АН ын фракциуд зодолдож байна МАН Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх боломжгүй Үүнийгээ өнгөрсөн түүх батлаад өгсөн Гол нь МАН д биш МАН ын тогтолцоонд байгаа юм Оросын эдийн засгийн алуурчидийн хуучин тогтолцоог МАН хадгалсаар байгаад учир байгаа юм Харамсалтай МАНд Оросын эдийн засгийн алуурчидийн тогтолцоо байдаг гэхээр итгэдэггүй юм Энэ тогтолцоо байдаг учраас АН ын бүх засаглал огцорсон Энэ тогтолцоо байдаг учраас хиншүү Ганбатаар Уянгаа Батзандан орилж гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж яваагүй үлдсэнийг дээрэмдэж байна шүү дээ
Энэ чинь ёстой Эдийн засгийн алуурчны үг байна.Гадны судлаачдын дүгнэлтээр манай зах зээлд шилжсэний эхний 10 жилд гаргасан хамгийн том алдааг Аж үйлдвэрээ устгсан явдал гэж үзсэн байдаг.Яг чиний бичсэн үгүүдийг өл халзан луухаан Да.Ганболд хэлж байгаад ХБНГУ,Итали, Швейцари, Австри зэрэг улсын хамгийн сүүл үеийн техник технологоор тоноглогдслон үйлдвэрүүдийг нурааж Хятадруу "металлолом"-д нэрээр ачуулсан, одоо тийм хэмжээний тоног төхөөрөмжийг худалдан авахад 150-200 дахин илүү үнэ төлж байна.
Энэ муу саарал илжиг унасан өл халзан луухаан Ли Да Габо\Да.Ганболд\ энд ОТ-д юу хийж байдаг байнаа.Үүний монголд учруулсан гай барцад бас дуусаагүй байгаа юмуу,Би та нарыг элгээр чинь хэвтүүлнэ гэж занаж байгаад түүндээ хүрсэн, бас манай бүхэл бүтэн 70жилд бүтээсэн Аж үйлдвэрийн баазыг мөн хэлж байгаад устгасан, өмч хувьчлал нэрийн дор МУ-д байсан өнгөтэй өөдтэй бүхнийг тонон дээрэмдэж устгасан, монголчуудын уламжлалт соёл,эрхэмлэж явдаг үнэ цэнэтэй бүхнийг устгаж зөвхөн мөнгө шүтэх үзлийг энэ халзан луухаан буй болгосон гээд тоочиж үл барах нүгэл үйлдсэн буг.
Болорболдыг дэмжиж бна . Монголын унэн бодит байдлийг маш товч тодорхой мөн товч гаргалгаатай нь бичиж ээ БАРУУНЫ УЛС ОРНУУДАД АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ЛИБЕРАЛЧЛАЛ БАЙСАН УЧРААС ИЙМ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭТЭЙ БАЯН ТАРГАН АМЬДАРДАГ БОЛСОН ЮМ БИШ ЭЭ. ҮҮНД БУСАД УЛС ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ "АЛЖ" ХҮН ХҮЧНИЙ БАЯЛАГ, ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ ХЯМД АВЧ БАЙДАГ ШИЙДВЭРЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙДАГ БАЙНА. эн бол түмэн үнэн үг гэдгийг би хэзээ ч батлаж чадна. Болорболдод амжилт
Дандаан үнэнийг бичдэгт бид Их баярлаж явдаг юм.Монголчууд энэ үнэнийг л ойлгох хэрэгтэй байна.Тэгэхгүй бол уул уурхай баялагаа зарж их мөнгө орж ирэхийг горьдсон хүмүүс их байна.
Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэдэг шиг юм болохнээ. Сүүлийн 20 жилд хэний тус дэмжлэгээр хөл дээрээ боссоноо мартав уу? Хорин жилийн өмнө дундаж монгол хүн ямар амьжиргаатай байв, өнөөдөр ямар болов? Боловсролын салбарт гэхэд л зарчмын өөрчлөлт гарсан. Элдэв дүрэм, томъёо цээжилдэг боловсрол аль эрт үеэ өнгөрөөсөн. Мэдлэг биш, чадвар хөгжүүлдэг цаг үе рүү бид хөл тавьж байна. Гар утас, интернет, нийгмийн сүлжээ гэх мэт цоо шинэ технологиуд бидний амьдралыг эрс өөрчилж эхэлж байна. Энэ бол зөвхөн зайн сургалт, зайн эмчилгээний тухай яриа биш. Энэ бас төлбөр тооцооны дэвшилтэт технологийн тухай яриа. Уламжлалт ертөнц өөрчлөгдөж байна. Энэ бол жам ёсны хувьсал өөрчлөлт. Эдийн засгийн аллага ч гэх шиг. Хөх инээд хүрчихлээ. Хуучны ёс, хуучны технологи шинэ ёс, шинэ технологид зайгаа тавих нь уйлж дуулаад, гашуудаж бархираад байх гамшиг огт биш. Үхлээ, хатлаа, сөнөлөө, мөхлөө ч гэх шиг. Харин ч эсрэгээрээ баярлах ёстой бус уу? Болж буй үйл явдлыг дандаа бараан талаас нь харж бичдэг ном зохиолууд өрнөдөд үй түмээрээ бий. Юу нь сонин байна? Ямар ашигтай юм? Иймэрхүү агуулгатай ном зохиолууд мянган жилийн өмнө байж л байсан, хэдэн зуун жилийн өмнө бас байж л байсан. Одоо ч хэвээрээ. Товчхондоо, иймэрхүү хэрэггүй номоор тархиа угаалгах хэрэггүй бизээ.
За даа "Tvvx"-ээ, Болор та хоёр бол яг л "North and South Pole" л гэсэн vг. Ялгаа нь Болорболд хэн гэдэг нь ил харин чи нэр усаа нуудаг?! Ямартай ч Болорболд-д "Justice, moral..." -н "sense" ямар нэгэн хэмжээгээр бий бий!
Энэ чинь ёстой Эдийн засгийн алуурчны үг байна.Гадны судлаачдын дүгнэлтээр манай зах зээлд шилжсэний эхний 10 жилд гаргасан хамгийн том алдааг Аж үйлдвэрээ устгсан явдал гэж үзсэн байдаг.Яг чиний бичсэн үгүүдийг өл халзан луухаан Да.Ганболд хэлж байгаад ХБНГУ,Итали, Швейцари, Австри зэрэг улсын хамгийн сүүл үеийн техник технологоор тоноглогдслон үйлдвэрүүдийг нурааж Хятадруу "металлолом"-д нэрээр ачуулсан, одоо тийм хэмжээний тоног төхөөрөмжийг худалдан авахад 150-200 дахин илүү үнэ төлж байна.
Чи Болорболдын хөлийн чигчий хурууны хумсанд ч хүрэхгүй гэдгээ ухаар.Энэ хүн чинь ХБНГУ-ын дэлхийд нэртэй том сэтгүүлд сурвалжлагч хийдэг,Англи,Герман,Орос гээд олон хэлийг эзэмшсэн, Иракийн дайн г.м. халуун цэгүүдэд явж сурьвалжлага хийж байсан дэлхий мэдэх сэтгүүлч, басал нэг монголын бахархах хүмүүсийн нэг. Эхлээд энэ ухаантай хүний олон нийтлэлүүдийг унш, дараад нь шүү.
Энэ ч яахав захиалгат бичвэрчин.